
Өнөөдөр Улаанбаатар хотод +24 градус дулаан, багавтар үүлтэй. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
7 дугаар сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 212 дахь өдөр бөгөөд он дуусахад 153 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө +24 градусын дулаан бол шөнөдөө +10 градус дулаан, бороо орно.
- Билгийн тооллын 29, Найралт эх, шарагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.
- Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2,667 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.30, юань 387,30, вон 2.22 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас www.mle.mn цахим хуудсаар дамжуулан газар эзэмших, ашиглах эрхийн цахим дуудлага худалдаа зохион байгуулна. Утас: 80000233, 315712
- 10.00 цагт Хангарди ордонд Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болно. Утас: 80000233, 315712
- 10.00 цагт Баянзүрх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт тусгай хэрэгцээт өсвөр насны хүүхдүүдийг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах өдөрлөг болно. Утас: 88064025
- 11.30 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах саналаа танилцуулна.
- 15.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд "Эрт төрмөлийн эрин" үзэсгэлэнгийн шинэ танхимын нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1708 онд Лондонд сууж байсан Оросын Элчин сайд Андрей Матвеев халдлагад өртжээ.
- 1715 онд Санкт-Петербургийн Охтад дарийн завод барьж эхэлжээ.
- 1748 онд Нева мөрөн дээр 122.5 метрийн ганжир Петропавловскийн сүмийн оройд босч, түүнд аянга байнга буух болов.
- 1792 оны энэ өдөр Францын агуу хувьсгалыг Европын хаант засаглалын орнуудын түрэмгийллээс хамгаалахаар марсельчуудын 500 хүнтэй сайн дурын суман Парист орж иржээ. Тэд аяныхаа марш болгон цэргийн инженер Клод Жозеф Руже де Лилийн (1760-1836) зохиосон “Рейны армийн цэргийн дууг” сонгон авсан байлаа.
- 1838 онд Лондонд мэлхийгээр бороо оржээ.
- 1863 – Францын нэртэй сэтгүүлч бөгөөд гэрэл зурагчин, шог зураач мөн агаараар хөвөлтийг дэмжигч Надар Капуцины гудамж дахь өөрийн урланд аэростат хэрэглэхийг хориглох уриалга гаргажээ.
- 1984 онд NBC телевизээр "Санта-Барбара" олон ангит киног үзүүлж эхлэв.
- 1990 онд Америкийн Роб Брайант шуудуу ухдаг машинаар Лос-Анжелесаас Вашингтон хүртэлх 5279 км замыг туулжээ.
- 1991 онд Дуурийн урлагт хүчин зүтгэсэн 30 жилийн ойгоо тэмдэглэн Лондны гайд паркт Лучано Паваротти 100000 үзэгчдэд нүсэр концерт тоглов.