
Булган аймгийн Тэшиг сумын нутгаар сүүлийн арваад хоног бороо орсны улмаас багавтар голууд үерлэж Эгийн голын байдал ноцтой хэмжээнд хүржээ. Цаашид усны төвшин улам нэмэгдэх хандлагатай байгаа тул онц шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг онцгой анхааруулж байна. Хэрэв зайлшгүй зорчих шаардлагатай бол бодит мэдээллийг авахыг зөвлөж байна" гэж холбогдох байгууллагуудаас мэдээллээ.
