
Орос даваа гарагт Сибирийн хоёр бүс нутагт онц байдал зарлав. Красноярск, Эрхүү гэх мэт мужийн хэд хэдэн газар өртөж нийт 12.000 квадрат км орчим түймэр асч байна. Галын утаа Алтайн хязгаар, Новосибирск, Омск, Томск мужуудаас гадна Бельгийн газар нутгийг нилд бүрхжээ. Тухайн орчимд хүн ам цөөн боловч утаа нь Сибирь, Алс Дорнодын томоохон хотуудыг бүрхсэн тул амьсгалахад хэцүү болж, хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах хэмжээнд хүрээд буй юм. Өнгөрсөн сард гарсан түймэртэй тэмцэхийн тулд хүн хүч, санхүүжилт нэмүүлэх мөн Сибирийг бүхэлд нь онц байдал зарлах интернэт уриалгад 720 000 гаруй хүн гарын үсэг зуржээ.
Харин нутгийн удирдлагаас гаргасан байгалийн гамшгийн тухай 2015 оны тогтоолд төв сууринд шууд аюул учруулахгүйгээр байвал унтраахгүй байж болно гэж заасан байдаг аж.
Красноярск хотын захирагч Александр Усс түймрийг цасан шуургатай жишээд “Галыг унтраах нь утгагүй, зарим тохиолдолд хор хөнөөлтэй ч байж болзошгүй” гэжээ.
ОХУ-д энэ улиралд 11 сая гаруй га талбай түймэрт өртсөн гэж “Гринпис” компани өнгөрсөн баасан гарагт мэдэгджээ. Энэ нь бүс нутгийн асуудал байхаа больсон тул илүү олон арга хэмжээ авах шаардлагатай байгааг анхаарууллаа. Гэхдээ онц байдал зарлаад түймэр зогсооход нөлөөлөх эсэх нь тодорхойгүй юм.
Европын эрдэмтдийн үзэж буйгаар их хэмжээний гал түймрийн улмаас агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаад санаа зовж байна.
Түймэр гарах шалтгаан нь өндөр хэмийн халуун, аадар бороо, хүчтэй салхитай зэрэгцсэнээс үүдэлтэй гэж үзэж байна._