
ОХУ-ын Красноярск, Эрхүү мужид ой хээрийн түймэр ассаар байна. Түймрийн утаа манай улсын Улаанбаатар хот, Хөвсгөл, Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь аймгуудад тархсан хэмээн УЦУОШГ-аас тайлбарлалаа.
Оросын Агаарын чанар шинжлэх албаны мэдээлснээр агаарт эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хэмжээний тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл байхгүй байгааг тогтоосон байна. Иймд ард иргэдийгээ тайван байхыг хүсжээ.
Мөн АНУ-ын сансрын агентлаг NASA өчигдөр NOAA/NASA Suomi NPP хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна.
