
НӨАТ-ын сугалааны тохирлоор 2019 онд 312,865 азтанд 17,9 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад азтаны тоо 43,3, мөнгөн дүн 11,9 хувиар өссөн үзүүлэлт аж.
Монголын татварын алба 2019 онд улсын төсөвт 4.509.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 1.088.3 тэрбум төгрөг буюу 24 хувийг НӨАТ-ын төрлөөр төвлөрүүлжээ.