
Монгол Улсын Засгийн газраас Ухань хотод сурч байгаа 31 оюутнаа эх орон руу нь татах хүсэлтийг БНХАУ-ын талд өгөөд байв. Дөнгөж сая манай талын хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авчээ. Өмнө Хятадын тал манай 31 оюутны биеийн байдлыг шинжилж байгаад эх орон руу нь буцаана хэмээж байсан юм. Тэгвэл манай оюутнуудын биеийн байдал хэвийн байгаа бололтой. Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг Хятадын талаас мэдэгдсэн байна.