
Үндэсний статистикийн хорооноос улс орон даяар хүн амын тооллого хийсэн билээ. Тэгвэл гадаадад амьдарч байгаа болон зорчиж байгаа иргэдийн бүртгэлийг цахимаар авах юм.
Хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэд https://citizen.gov.mn холбоосоор цахим бүртгэлд хамрагдах боломжтой.
Хэрэв бүртгүүлэх явцад хүндрэл үүсвэл яах вэ?
Цахим бүртгэлд холбогдох боломжгүй тохиолдолд өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газартай утсаар эсвэл цахим шуудангаар холбогдон бүртгүүлэх боломжтойг анхаарна уу.