
АНУ-ын Флорида мужийн Орландо хотод болсон хөгжөөн дэмжигч хүүхдүүдийн Дэлхийн аварга шалгаруулах “World school & Performance cheer championship” тэмцээнд Баянгол дүүргийн лаборатори 93-р дунд сургуулийн "Шинэ үе" хамтлаг түрүүлжээ. Тус хамтлагийн баг тамирчдыг багш Ц.Сарантуяа, М.Наранзул нар дасгалжуулсан аж.
Бяцхан тамирчид маань бага насны ангилалд 1-р байр, бүх насны ангилалд 2-р байр эзэлсэн байна.
Тус хамтлаг нь UBS телевизээс зохион байгуулсан “Perfect Dance” уралдаант шоу нэвтрүүлгийн ялагч болж байсан, авьяаслаг хүүхдүүд юм.