
Өнөөдөр гадаа -15 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
2 дугаар сарын 4-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр бол жилийн 35 дахь өдөр бөгөөд он дуусахад 330 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -24 градус хүйтэн байх нь ээ.
3. Билгийн тооллын 10. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Төмөр хулгана жилийн хаврын уур орох улирал 17 цаг 21 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2757.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.80, юань 393.50, вон 2.33 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
1. 10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.
2. 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
3. 11.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны байранд Монгол Улсын соёл урлаг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид БНХАУ-д эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлана.
4. 12.00 цагт Эрүүл мэндийн сайд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилтай танилцана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
1. 960 онд Жао Куангинийг Эзэн хаан Тайзу шиг титэмлэж, Хятад улсын өмнөд хэсэгт гурван зуун жил үргэлжилсэн Сүн гүрний ноёрхлыг эхлүүлсэн байна.
2. 1789 АНУ-ын сонгуулийн 1-р коллеж Жорж Вашингтыг ерөнхийлөгчөөр, Жон Адамс дэд ерөнхийлөгчөөр сонгосон
3. 1859 Библийн хамгийн эртний мэдэгдэж байсан хуулбаруудын нэг болох "Синайкус Кодекс" (Синай Библи) -ийг гар бичмэлийг гэртээ авч явдаг Константин фон Тищендорф Египтэд үзжээ.
4. 1865 онд Роберт Е. Ли-ийг Мэргэжлийн хүчний ерөнхий генерал гэж нэрлэжээ.
5. 1969 онд Палестиний үндэсний конгресс ХХЕГ-ын даргаар Яссер Арафатыг томилов.
6. 1988 онд Панамын генерал Мануэль Нореегийг хар тамхи наймаа, хулгайн хэргээр АНУ-ын холбооны томоохон тангарагтнаас шүүсэн аж.
7. 2004 Марк Цукерберг Фэйсбүүкийг Харвардын дотуур байрны өрөөнөөс эхлүүлжээ.