
Гуравдугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 69 дахь өдөр бөгөөд он дуусахад 296 хоног үлдлээ.
- Улаанбаатарт цаг агаар өдөртөө 5 градус дулаан бол шөнөдөө 8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 27, Яруу эгшигт одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2848.00, зарах нь 2851.00 төгрөгтэй тэнцэж байна. Энэ өдөр юанийн авах ханш 435, зарах нь 437, рубль авах нь 38.00, зарах нь 38.70, вон авах нь 2.52, зарах нь 2.56 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагаас "TTJVCo" ХХК-ийн ажилчид "Эрдэнэс тавантолгой" ХК-аас нүүрс олборлох гэрээг гэнэт цуцалсныг эсэргүүцэж, ажлын байраа хамгаалах тэмцэл эхлүүлж буй талаараа Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын талаар цаг үеийн мэдээлэл өгнө.
- 11.00 цагт Уран зэргийн үзэсгэлэнгийн нээлт болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1921 онд Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.
2. 1814 он Францын хаан I Наполеон Лаоны тулаанд ялагдал хүлээв.
3. 1891 он Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.
4. 1945 он АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.
5. 1922 он Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.
6. 1959 он Төвдийн иргэд Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Потала" ордонг бүслэжээ.
7. 1972 он Монгол улсын боксчин Дугарбаатарын Лхагва
1958 он "Төрөлх араншин" киноны од Шарон Стөүн
1965 он Олимпийн мөнгөн медальт Канадын гүйгч Жиллиан Ричардсон
1977 он Америкийн дуучин Робин Тийк
1984 он Америкийн жүжигчин "Хаус" цувралын од Оливиа Вайлд
1985 он Францын хөлбөмбөгч Лассана Диарра
1995 оны энэ өдөр Америкийн сагсанбөмбөгч Зак ЛаВин нар мэндэлсэн.
Өдрийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй.