Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тандалтын мэдээгээр энэ сарын 9-22-ны өдөр угаарын хийн хордлогын улмаас 45 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 47 хувь нь эрэгтэй, 53 хувь нь эмэгтэй аж. Нийслэлийн зургаан дүүрэгт хордлогын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Баянзүрхэд 20, Сонгинохайрханд 12, Баянголд долоо, Сүхбаатарт гурав, Хан-Уулд хоёр, Чингэлтэйд нэг хүн угаартжээ.
Угаартсан хүмүүсийн 47 хувь нь 0-17, 53 хувь нь 18-аас дээш насныхан бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд буй аж. Ойрын өдрүүдэд бороо орж, цаг агаар сэрүүн байгаа тул иргэд гал түлэх тохиолдол нэмэгджээ. Иймд иргэд угаарын хийн хордлогоос сэргийлж, хур тунадастай өдрүүдэд яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг албаныхан сануулав.
Ч.БОЛОР