Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс баруун хойд зүгт 22 км зайд өчигдөр 01.13 цагт газар 3.6 магнитудын хүчтэй хөдөлжээ. Учирсан хохирол байхгүйг тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар улсын хэмжээнд газар 3.5 магнитудаас дээш хүч тэй хөдөлсөн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 8-нд 12.47 цагт Баянхонгор аймгийн Бууцагаанд 3.5, Хөвсгөлийн Ханх сумд 4.5, 5-нд Увсын Улаангомд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ. Дээрх хугацаанд буюу он гарснаас хойш манай хоёр хөршид газар хүчтэй хөдөлсөн дөрвөн тохиолдол гарсан байна. Тухайлбал, БНХАУ-д энэ сарын эхээр газар 4.1-5.2 магнитудын хүчтэй хөдөлжээ.
Ч.Туяа