АН-ын Сонгуулийн стратегийн байгууллага хуралдаж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, олон нийтэд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдыг томиллоо. Тус нам улс төрийн сонгуульд оролцох үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, кампанит ажлын бодлого, тактик боловсруулах зорилготой штабаа өнгөрсөн зургаадугаар сард байгуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй холбогдуулан эл штаб Төрийн тэргүүний ээлжит бус сонгуульд бэлтгэх ажлаа ийн эхлүүлж буйгаа мэдэгдэв.