“Эх оронч худалдан авалт-үндэсний үйлдвэрлэл-2026” үзэсгэлэнг МҮХАҮТ-д энэ сарын 23-нд зохион байгуулна. Эл арга хэмжээ нь дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэгдүүлэх, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой гэнэ.
Тус үзэсгэлэнд чанар, стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 155 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгч, төрийн болон төрийн өмчит, мөн уул уурхайн томоохон компаниуд оролцох аж. Энэ үеэр үндэсний үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо, хэмжээг нэмэх, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн худалдан авалтад бэлтгэх, бараа бүтээгдэхүүндээ тохирлын гэрчилгээ хэрхэн авах зөвлөгөө мэдээллийг өгөх гэнэ.
Э.Сондор