Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын Боргезе галерейд “Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Эл үзэсгэлэнд манай улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад бүртгэлтэй “Ногоон дарь эх” болон “Өндөр гэгээн Занабазар” хүрэл цутгамал дэлгэснээрээ онцлогтой бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл толилуулах аж.
Ташрамд дурдахад, Турин хотын Дорно дахины урлагийн музейд “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг ирэх сарын 26-наас дөрөвдүгээр дүгээр сарын 7-нд олон нийтэд толилуулах гэнэ.
Э.Сондор