Австралийн нээлттэй тэмцээний хоёрдугаар тойрогт Н.Жокович дэлхийн чансааны 71 дэх теннисчин П.Мартинесийг 6:3, 6:2, 6:2-ын харьцаатай буулгаж авлаа. Ийнхүү серб теннисчин (38 нас) Мельбурнд 100 дахь ялалтаа байгуулж байна. Тэрбээр өмнө нь “Ролан Гаррос” (101), “Уимблдон” (102)-д 100 давсан ялалтын эзэн болоод байсан юм. Эл амжилтынхаа ачаар серб тамирчин хоёр “Их дуулга”-д 100 гаруй ялалт байгуулсан Р.Федерерийн амжилтыг эвдлээ. Хэрэв тэрбээр дахин гурван ялалт байгуулбал Австралийн нээлттэй тэмцээнд хамгийн олон удаа өрсөлдөгчөө ялсан (102) амжилтын эзэн болж түүхэнд нэрээ бичүүлэх юм.
Түүнчлэн Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд 21 дэх удаагаа оролцож, түүхэн дээд амжилт тогтоогоодт байна. Тэрбээр дараагийн тойрогт чансаагаар 141 дүгээр байрт бичигдэж буй Ф.Маэтреллитэй тоглоно.