Дэлхий дахинд шинэ төрлийн худалдааны дайн дэгдэхээс эмээсэн хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж эхэлснээр олон улсын зах зээлд үнэт металлын ханш огцом өсөж, түүхэн дээд түвшиндээ хүрснийг “Business times” сайт онцлов. Тухайлбал, Азийн хөрөнгийн биржүү дийн даваа гаргийн арилжаагаар унц алтны ханш 4690.59, мөнгөний үнэ 94.12 ам.доллар болон нэмэгджээ. Алтны ханш сүүлийн жилүү дэд тогтмол өсөж, унц нь 3000-4000 ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Харин ийнхүү богино хугацаанд 4600-4700 ам.долларт хүрсэн нь санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй үзүүлэлт боллоо.
Энэхүү тогтворгүй байдал нь АНУ-ын засаг захиргаанаас Европын холбоотнуудынхаа эсрэг хэрэгжүүлж эхэлсэн тарифын хатуу бодлоготой шууд холбоотой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гренландыг худалдан авах асуудалд хориг тавьсан Европын долоон улс болох Британи, Герман, Дани, Нидерланд, Норвег, Финлянд, Франц, Шведээс нийлүүлж буй импортын бараанд энэ сарын 17-ноос 10 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Эл шийдвэрийг танилцуулахаас өмнө Атлантын далай дамнасан худалдааны харилцаа харьцангуй чөлөөтэй, тарифын саад тотгор бага байв. Гэвч уг татварыг ирэх зургаадугаар сарын 1-нээс 25 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөснөөр олон улсын санхүүгийн зах зээлд тогтворгүй байдал үүссэн юм. Улмаар Японы “Nikkei” индекс 1.4, Ази-Номхон далайн бүсийн “MSCI” хувьцааны сагс 0.3 хувиар тус тус унаж, валютын зах зээлд ам.доллартой харьцах иен болон швейцар франкийн ханш суларч, харин евро, фунт стерлингийнх чангарлаа. Өмнө нь геополитикийн хурцадмал байдал үүсэхэд газрын тосны үнэ дагаж савладаг байсан бол энэ удаад харьцангуй тогтвортой хадгалагдаж буйг шинжээчид онцолжээ. Тиймээс хөрөнгө оруулагчид бэлэн мөнгө болон хувьцаанаас илүүтэй үнэт металлыг цорын ганц аюулгүй нөөц хөрөнгөөр сонгох болсон байна.
Э.Сүйлэн