Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймгийн чиглэлийн замд өчигдөр 23.20 цагийн үед суудлын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг автомашин нь бүхэлдээ шатаж, жолооч, 36 настай иргэн нас барсан байна. Замд явж байсан автомашинууд зогсож, туслахыг оролдсон ч хэнд нь ч галын хор байгаагүй тул ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадаагүйг зарим хэвлэлд дурджээ. Гал дүрэлзэн асаж, автомашины жолооч гарч чадалг үй амиа алдсан харамсалтай хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагынхан шалгаж буй аж.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд байшин шатаж, нэг айлын зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.