Дэлхийн сонгодог урлагийн сор болсон Ж.Вердийн “Травиата” дуурийг ДБЭТ-ын тайзнаа ирэх сарын 7-нд 17.00 цагт толилуулах нь. 170 гаруй жилийн түүхтэй, дэлхийн шилдэг долоон дуурийн нэг гэгддэг эл бүтээлд эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулж яваа Ардын жүжигчин Э.Амартүвшин дуулахаар болжээ.
Алдарт “Камелийн цэцэнт хатагтай” зохиолоос сэдэвлэсэн, 19 дүгээр зууны дунд үеийн Парис хотын амьдралыг харуулсан энэхүү бү тээл нь Ж.Вердийг алдаршуулсан гурван том туурвилын нэг юм. “Травиата”-г хамгийн анх Венец хотноо 1853 оны гуравдугаар сарын 6-нд тоглож байсан түүхтэй. Харин Монголд ДБЭТын театрын тайзнаа 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд амилуулж байжээ.
Э.Амартүвшин нь дуурийн “Оскар” гэгддэг “Opera star-international opera awards- 2025”-аас “Дэлхийн шилдэг баритон” шагналыг 2020, 2023 болон 2025 онд буюу нийт гурван удаа хүртсэн билээ.
У.Цэцэг