Дууны үгс улам үзэн ядалтын агуулгатай, “би” төвтэй болж буй гэв. Тодруулбал, Австрийн Инсбрукийн болон Венийн их сургуулийн эрдэмтэд хамгийн нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүл гэгдэх “Scientific reports”-д нэгэн судалгаа хэвлүүлжээ. Тэд сүү лийн 40 жилийн хугацаанд гарсан реп, кантри, поп, R&B, рок урсгалын 12 мянга гаруй англи хэлээрх дуунд дүн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн аж. Судалгааны ахлах эрдэмтэн Ева Зангерле “Дууны үг бол тухайн нийгмийн үнэт зүйл, сэтгэл зүй, ач холбогдол өгч буй зүйлсийн тусгал. Бид сүү лийн 40 жилийн хөгжмийн ертөнц дэх хувьсал, эргэлтийн гэрч боллоо. Бүх жанрын дууны үгс маш энгийн, хоорондоо адилхан болж, цаг хугацаа өнгөрөх тусам эерэг, баяр баясгалантай дуу багасаж байна. Түүнчлэн аливаа уран бүтээлийн эхний 10-15 секунд тухайн дууг цааш сонсох, эсэхийг шийддэг болсон” хэмээв.
Тэд дууны үгний “Википедиа” гэгдэх “Genius” сайтаас сонсогчид ямар төрлийн дуу идэвхтэй хайж байгааг шинжлэхэд энгийн үгийг олон удаа давтсан дахилттай дуунууд илүү алдартай болж байгааг тогтоосон гэнэ. Энэ талаар Зангерле “Дууны үг тогтооход хялбар байх тусам хүмүүст хоногшдог болж” гэсэн байна.
Д.Хэрлэн