Олон улсын зах зээлд өчигдөр нэг унц (31 грамм орчим) алтны үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтээ ахин шинэчиллээ. Түүнчлэн “Comex” биржийн арилжаагаар хоёрдугаар сард борлуулах алтны фьючерс ханш баасан гарагт өмнөх өдрийн хаалтаас 0.8 орчим хувиар өсөн, унц нь 5025 ам.долларт хүрсэн аж. Мөнгөний ханш ч мөн чангарч, өчигдрийн байдлаар 104 ам.доллароос давж, мөн түүхэн дээд өсөлт үзүүлснийг Bloomberg цахим хуудсанд дурджээ. Ингэснээр алтны ханш 2024 оноос 70 орчим хувиар, мөнгөнийх гурав дахин өссөн дүн болжээ. Үнэт металлын ханш ийнхүү чангарсаар байгаа нь дэлхий дахинд аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгслийг эрэлхийлэх, гадаад валютын албан нөөцөө өсгөх мөн хөрөнгө оруулагчид АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд учирч болох аюулаас болгоомжилж буйн илэрхийлэл хэмээн шинжээчид дурдаж байна. Үүнээс гадна олон улсад мөнгөний эрэлт нэмэгдэн, нийлүүлэлт буурч, үнэ өссөөр байгаа нь үнэт металлын худалдан авалтаар тэргүү лэгч Хятадын хэрэглэгчид алтыг орлож болох хямд өртөгтэй мөнгөн гоёл чимэглэл, эдлэл сонирхох болсонтой холбоотой гэнэ.
С.Цэрэн