Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Колумб Улс руу өчигдрөөс 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж эхэлсэн байна. Ингэснээр энгийн паспорттой иргэд дэлхийн нийт 30 оронд визгүй нэвтрэх боломж бүрджээ. Харин албан болон дипломат паспорттой иргэдийн хувьд чөлөөтэй зорчих орны жагсаалт нь ийнхүү 69 болж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нээс Австри улс руу эл төрлийн паспортоор визгүй нэвтэрдэг болсон аж. Манай улсын иргэд 14-90 хүртэл хоногийн хугацаанд дээрх орнууд руу, визийн төрлөөсөө хамааран зорчино. Энгийн паспорттой иргэдийн хувьд Беларус, Казахстан, Киргиз, Бразил зэрэг хэд хэдэн оронд 90 хүртэл хоногоор зорчих эрхтэй юм.
Хоёр улсын харилцан хэлэлцээрийн хүрээнд үндсэн зарчмуудаа талууд тохирч, улмаар Засгийн газрын түвшинд хэлэлцсэний эцэст визгүй зорчих асуудлыг шийддэг байна. Талууд олон улсын харилцааны практикт суурилсан шаардлагуудыг харилцан хангах учиртай. Түүнч лэн тухайн хоёр орны улс төрийн харил цааны түвшин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг юм байна.
С.Уул