IPO гаргасан банкууд өнгөрсөн оны санхүүгийн тайлангаа гаргасан байна. Тодруулбал, 2025 онд “Голомт”, Төрийн болон Худалдаа хөгжлийн банкны цэвэр ашиг өмнөх жилийнхээсээ буурчээ. Түүнчлэн “Хас” банк цэвэр ашгийн хэмжээндээ дөнгөж хүрсэн бол ХААН-ых 8.8 хувиар буюу 695 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэснээр ХААН банкны нэг ширхэг хувьцааны үнэ 1200 төгрөг байснаас өнгөрсөн долоо хоногийн байдлаар 1452-т хүрсэн аж. Тус банкны хувьцаа эзэмшигчид жилийн хугацаанд үнэт цаасны ханшийн өсөлтөөс 20 гаруй, ногдол ашигтайгаа нийлээд нийт 37 орчим хувийн өгөөж хүртэх боломж бүрдсэн гэнэ. Түүнчлэн энэ жил ногдол ашигт нэгж хувьцаанд 200-210 төгрөг олгох хүлээлт үүсжээ. Тэгвэл “Голомт” банкны цэвэр ашиг 17.6, Төрийн банкных 22.8 хувиар буурчээ. Мөн “Голомт”-ын зээлийн хэмжээ болон хүүгийн орлого нэмэгдсэнээс өөрийн хөрөнгө нь 2024 оныхоос 22 хувиар өсөн, 19 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин “Хас” банкны үзүүлэлт тогтвортой байж өөрийн хөрөнгө нь жилд 8.5 хувиар нэмэгдэн, 6.9 их наяд төгрөгт хүрснийг санхүүгийн тайлангууддаа дурдлаа.
С.Цэрэн