Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох олон улсын шилдэг туршлагад суурилсан нийгмийн оролцооны хөтөлбөрийг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр болсныг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Үүний хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Монголын аутизмын холбооны НҮТББ-ын зөвлөх Л.Алтангэрэл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав. Ингэснээр олон улс, тэр дундаа Японы аутизмтай хүүхэдтэй харилцах, хөгжүүлэх туршлагыг судалж, үүнийгээ боловсролын байгууллагад болон нийгэмд үе шаттайгаар нутагшуулах гэнэ.
Хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг энэ онд хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид судалгаа, хэрэгцээг тодорхойлж, туршилтын сургууль сонгох юм байна. Үүний дараа буюу 20272028 онд бодитоор туршиж, сургалт, орчныг нь шинэчлэх аж. Харин хөтөлбөрийн III үе шатанд бодлого болон стандартад тусгах ажлыг зохион байгуулах нь. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдийн талаарх үндэсний хэмжээний судалгаа, дата мэдээллийн санг бүрдүүлж, Япон Улсын шилдэг туршлагыг судалж, нутагшуулан, хүртээмжтэй сургалтын орчин, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, аутизмтай хүүхдийн талаарх нийгмийн эерэг ойлголтыг нэмэгдүүлэх нь.
Ч.Болор