“Өв тээсэн үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлээ. “Дуут урлан” ХХКийн урчуудын алт, мөнгө, зэс, цайрын агууламж бүхий металлаар бүтээсэн “Чингис хаан”, “Болдоггүй бор өвгөн”, “Нүүдэлчин Монгол” тэргүүтэй 11 бүтээл дэлгэснээрээ онцлогтой. Тус компани нь 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд монгол шатрын 40 орчим загварын бүтээлийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг аж. Энэхүү үзэсгэлэнг ирэх сарын 16 хүртэл олон нийтийн хүртээл болгох юм байна.
Д.Сэлэнгэ