Улс төрийн намын тухай хуульд үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нийцүүлэх намуудын өргөдлийг арван хоёрдугаар сарын 31 хүртэл Дээд шүүх хүлээн авсан билээ. Эл ху гацаанд 29 нам өргөдлөө ирүүлснээс одоогоор МАН, АН, МҮАН, ИОНН, Их эв, ИХ, Миний Монгол, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн, Гэр хороолол хөгжлийн гэсэн есөн намын дүрмийг бүртгээд буй юм. Тэгвэл Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас өргөдлийг нь бүртгэхээс татгалзсан, эсвэл хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн буцаасан бусад намд “засвар” хийх 60 хоногийн хугацаа олгохоор болсон аж. Дээд шүүхээс өргөдлийг нь бүртгэхээс татгалзсан тухай тогтоол, шийдвэрийг тухайн намд гардуулсан өдрөөс хойш энэ хугацааг тоолох юм байна. Ийнхүү нэг удаа боломж олгож байхад үл тоовол дахин “өршөөл” үзүүлэхгүй гэнэ.
Харин хуульд заасан хугацаанд огт өргөдөл ирүүлээгүй, үүргээ биелүүлээгүй найман намын дүрмийг Дээд шүүхэд бүртгэлгүйд тооцсон байна. Эдгээр нь голдуу улс төрчдийн “ашиглаад мартсан” нам байгаа юм. Тухайлбал, Л.Гүндалайн байгуулсан Ард түмний, Ж.Батзандан, Л.Болд нарын ШИНЭ, Н.Алтанхуягийн гэгддэг Ардчилал шинэчлэл болон Монголын либерал, Зүй ёс, Монгол шинэчлэлт, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намуудын дүрэм хүчингүй бол жээ. Ийнхүү тэдний хувь заяа “бүрхэг” болж буй юм.
С.Уул