Улсын Их Хурлын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХын гишүүн Л.Соронзонболд, дэд ахлагчаар Б.Жаргалан гишүүн ажиллаж байгаа бөгөөд татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, асуулгыг иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд өчигдрөөс эхлүүлээд байна.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсантай холбогдуулан татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход юунд анхаарах шаардлагатай байгаа тухай саналаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл УИХ-ын Parliament.mn цахим хуудас болон d.parliament. mn системд нэвтрэн өгөх боломжтой юм. Санал, асуулгыг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал авах аж.
Г.Сансар