Сэлэнгэ аймгийн ИТХ нэгдүгээр сарын 30-нд хуралдаж, Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн байна. Улмаар 41 төлөөлөгчийн 40-ийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргажээ. Тус аймгийн ИТХ-д МАН 21, АН 19, ХҮН нам нэг төлөөлөлтэй юм. Өөрөөр хэлбэл, МАН олонх учраас Засаг даргаа томилуулсан гэсэн үг. 2024 оны сонгуулийн дараа олонхын бүлгээс А.Дашбатын нэрийг дэвшүүлсэн ч танхимаас Н.Лхагвадорж өөрийгөө “сойн” өрсөлдөж, улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг дэмжин баталгаажуулж байжээ. Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сараас хойш Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан юм. Гэхдээ ИТХ нь яагаад огцруулах болсон шалтгаан тодорхойгүй байна.
Ямартай ч Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Засаг даргаа огцруулсан шийдвэрийг одоогийн Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар эцэслэнэ.
С.Уул