Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдүүлж, агуулах, сав барих болон өргөтгөх ажлыг дэмжиж буй. Үүний хүрээнд “Морьт говь ойл” компанийн шинээр барьсан, тус бүр нь 1000 шоо метрийн багтаамжтай, гурван савыг ашиглалтад оруулсан аж. Улсын хэмжээнд 2028 он гэхэд 300 000 шоо метр багтаамж бүхий агуулахыг ашиглаж эхлэн, 3-6 сарын шатахууны нөөц бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Ийнхүү шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг өргөтгөснөөр импортын бүтээгдэхүүнийг илүү их хэмжээгээр нөөцлөх, нийлүүлэлтийн түр зуурын саатлыг даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах боломж нэмэгдэнэ хэмээн тооцсон.
С.Дулам