
Эстони улс Оростой хиллэдэг хилээ бүрэн хаах бодолтой байгаагаа зарлав.
Энэхүү шийдвэрийг 12-р сарын 1-нд тус улсад нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх байгууламжид гал тавих оролдлого гарсны дараа гаргажээ. Эстонийн хууль сахиулах байгууллагын мэдээлснээр, халдлагын ард Оросын тусгай алба байгаа аж.
Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал ням гарагийн орой ОХУ-тай хиллэдэг бүх хилийн боомтыг хаах төлөвлөгөөгөө зарлахын зэрэгцээ нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг “компанийн барилгад гал тавих оролдлого гарсны хариуд "шаардлагатай бүх арга хэмжээг авахыг" засгийн газраас уриалажээ.
Тус улсын Гадаад хэргийн сайд Маргус Цахна Эстони-Оросын хил дээрх гурван хилийн боомт бүгд 12-р сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа бүрэн зогсооно гэж мэдэгдэв. Яамар хугацаагаар хаахыг хараахан тодорхой болоогүй байна.
Хил хаах шийдвэрийг Москва "Оросоос айх эмгэг"(russophobia)-ийн илрэл хэмээн нэрлэжээ.