Дэлхийн жишигт нийцсэн номын их дэлгүүр болох “Аз хур” аравдугаар сард номонд шимтэгчдэд зориулан хэд хэдэн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэдний нэг нь энэ амралтын өдрүүдээр буюу аравдугаар сарын 9-10-нд үргэлжлэх хямдрал. 72 цагийн турш бүх номондоо 10-72 хувийн хямдрал зарлах гэж байгаа бөгөөд хямдралын талаарх мэдээлэл бүхий постыг нь өөрийн фэйсбүүк хуудсандаа тавьсанаар хүссэн номоо хямдралтайгаар худалдан авах боломжтой болох гэнэ.