Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Б.БАЯРСАЙХАН: ЕХ, АНУ-ын олон хоригт орсон нь Монгол, Беларусийн эдийн засгийн хамтын ажиллагаанд томоохон сорилт болж байна 

Үүний хүрээнд Монголын түүх, соёл, урла­гийг сур­талч­лах олон арга хэмжээ зохион байгуулж, дэм­жин ажилласан. Монголын үндэсний баяр ёслол, соёлын өдөрлөг, гэрэл зургийн бо­лон ур­ла­гийн үзэсгэлэн, кино өдөр­лөг, лекц уул­зал­тыг Бе­ларусьт зохион байгуулс­наар олон ний­­­тэд Монгол орны талаарх мэ­дээлэл хүргэх бо­ломж бүрд­сэн. Мөн эрдэм шин­жил­гээ­ний бай­гуул­ла­гуудын хам­тын ажиллагааг дэм­жиж, мон­гол суд­лалын чиг­лэ­лийн суд­лаа­чид­тай тогт­мол холбоо тогтоон ажил­лаа.
1 цаг 45 мин

Дээд шүүх улс төрийн найман намыг бүртгэлээс хасжээ

Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж.
2 цаг 15 мин

ОХУ гаднаас шатахуун импортлох талаар судалж байна

Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүр­лэж, бензин, онгоцны түлшний экс­портдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ.
2 цаг 45 мин

Сэрүүцэхээр ус руу орсон 40 хүн живж, амиа алдав

Сэрүүцэхээр усанд ороод живсэн тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Францад урьд хожид бүртгэгдээгүй хэт халалт үргэлжилж буйн улмаас хамгаалалтгүй, зөвшөөрөгдөөгүй бүсэд сэрүүцэхээр сэлж байсан 40 хүн усанд живж, амиа алдсан талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн тус улсын Цаг уурын албанаас “Өнгөрсөн мягмар гараг 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо.
3 цаг 15 мин

Баруун Европт улаан түвшний түгшүүр зарлаад байсан хэт халууны урсгал аажмаар дорно зүг рүү шилжиж байна

Баруун Европь халуун үргэлжилсээр байна. Ус цаг уурын мэдэллээр Лхагва гарагт харууны эрч буурна гэсэн ч агаарын хэм 39-с буухгүй байна.
3 цаг 33 мин

Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.
3 цаг 56 мин

Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Хөшөө Цайдамын музейн хаягийг орон нутгийн зам дагуух самбарт бичихдээ ноцтой алдаа гаргасныг МУИС-ийн профессор, археологич У.Эрдэнэбат шүүмжиллээ. Түрэгийн хаант улсын түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалдаг эл музейн нэрийг тодотгохдоо Билэгт хааны хэмээн бичсэн нь томоохон эндүүрэл болжээ.
4 цаг 15 мин

Венесуэлийн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 100,000 хүрэх магадлалтай

USGS буюу АНУ-ын Геологийн Судалгааны Албаны автомат систем Венесуэлийн гамшиг маш их хохиролтой  гэсэн урьдчилсан мэдээг гаргажээ. Тодруулбал 44 хувийн магадлалтайгаар нэрвэгдэгсдийн тоо 10,000-100,000 хүн байж болзошгүй гэжээ.
4 цаг 35 мин

БНСУ-аас 468.3 сая ам.долларын бараа худалдан авчээ

Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
4 цаг 45 мин

Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Даншиг наадмын үеэр Хүй долоон худаг чиглэлд нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.
5 цаг 3 мин

Өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлбэл 20 000 төгрөг төлөх нь

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв.
5 цаг 15 мин

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийг суллах хурлыг прокурорт мэдэгдээгүй гэв

Ногоон автобус”-ны гэх тодотгол­­­­той, улсын төсвийн хөрөнгөөр нийс­­­­лэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж, сэлбэн оруулж ирсэн хэргийг Улсын дээд шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцсэн билээ.
5 цаг 45 мин

Туул голд автомашинтай иргэд усанд боогджээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний хойд талд Туул голд автомашинтай иргэд усанд боогдсон гэсэн дуудлага өнөөдөр 09:24 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчдыг очиход Toyota Harrier загварын автомашинтай 2 иргэн амарч зугаалж явахдаа голд суусан байсныг, Мөн Баянзүрхийн гүүрнээс Минж үржүүлэг хүртэлх голын эрэг дагуу голын салаанд усанд боогдсон 11 том хүн, 4 хүүхдийг зөөвөрлөн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
6 цаг 13 мин

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж. 
6 цаг 15 мин

Хүүхдэд эрсдэлтэй 7844 объектыг шалгаж, 17 977 зөрчил илрүүлжээ

Төв аймгийн Заамар сумын нутагт уурхайн өрөмдлөгийн цооногт гурван настай хүүхэд унаж, амь эрсэдсэн харамсалтай явдал Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн болсон. Хот, хөдөөгүй хүүхдэд ээлгүй орчин, аюул, эрсдэл дүүрэн байна. Иймд улс орон даяар “Хүүхдийн төлөө “за” бол заавал хийе” үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн.
6 цаг 45 мин

“Цахим хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэж буй ч нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлтэй”

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
7 цаг 15 мин

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

2027 оны Давосын чуулга уулзалтаар Mongolia House байгуулах санаачилгыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгоход ДЭЗЧУБ-тай нягт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
7 цаг 29 мин

Зардлаа нэмж, өрөө өсгөсөөр дефолт зарлах вий 

Манай улсын гадаад өр энэ оны эхний улирлын байдлаар 40.2 тэрбум ам.доллар байсныг Монголбанкнаас мэдээлсэн. Нэг ам.долларыг 3500 төгрөгтэй тэнцэнэ гэвэл бид 140.7 их наяд төгрөгийн өртэй байгаа хэрэг. Гэтэл энэ онд улсын төсвийн орлогыг ойролцоогоор 32 их наяд төгрөг хэмээн тооцсон бөгөөд бөгөөд төсөвт төвлөрүүлж чадах хөрөнгөөсөө 4-4.5 дахин их өр тавьсан байна.
7 цаг 45 мин