Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй албан ёсны уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, агаарын тээвэр, бүсчилсэн хөгжил, гамшгийн менежментийн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол, Турк улс худалдаа, үйлдвэрлэл, тээврийн салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хөгжүүлэх боломжтойг Мустафа Чифтчи энэ үеэр онцолжээ. Экспорт, импортыг харилцан идэвхжүүлснээр хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 500 сая ам.долларт хүргэх боломжтой гэдэгт талууд санал нэгдсэн байна.
Түүнчлэн Хөшигийн хөндийд эдийн засгийн тусгай бүс, Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах төслүүдэд Туркийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах, гамшгийн удирдлага, аврах ажиллагааны чиглэлд боловсон хүчин хамтран бэлтгэх боломжуудын талаар санал солилцжээ.
Н.Мишээл