62.1 сая ам.долларын нүүрс арилжлаа
Дээрх биржийн долоо хоногийн арилжааны мэдээллээс харахад наймдугаар сарын 21-25-нд “Энержи ресурс”-ийн нүүрсийг долоон удаагийн арилжаагаар тус бүр 12 800 тонныг 5.1, 13.9, 14.08, 14.4, 14.8, 15.2, 15.4 сая юаниар худалджээ. Мөн эл хугацаанд нэг удаагийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой”-н 128 000 тонн бүтээгдэхүүнийг 15.3 сая ам.доллароор борлуулсан байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн дуудлага худалдаагаар “Энержи ресурс” компанийн тус бүр 12 800 тонн нүүрсийг 14.72, 14.84 сая юаниар арилжсан гэнэ.
2023-09-05
Шивээхүрэн-Сэхээ боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээг өсгөнө гэв
Мөн төмөр замын холболтын Хятадын талын 3.75 км замын ажлыг шуурхайлуулахыг хүссэн байна. Урд хөршийн зүгээс дээрх боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, эхний ээлжид жилд 20, улмаар 40 сая тоннд хүргэх ажлыг үе шаттай урагшлуулах, төмөр замын зураг төслийг гаргасан учраас ажлын төлөвлөгөөгөө удахгүй мэдээлнэ гэжээ.
2023-08-29
Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулжээ
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллажээ.
2023-08-29
Нүүрсний экспортын хэмжээ 40 сая тоннд дөхөв
Түүнчлэн 3.38 сая тонн төмрийн хүдэр, баяжмал борлуулсан нь 39 хувиар өссөн дүн боллоо. Төвбанк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 9.66 тонн алт худалдан авчээ. Эргэн сануулахад, манай улс энэ онд 36.5 сая тонн нүүрс, 1.39 сая тонн зэсийн баяжмал, 8.42 сая тонн төмрийн хүдэр, баяжмал, 6.5 сая баррель газрын тос, 100 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 400 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортлохоор төлөвлөсөн юм. Мөн 20 тонн алт олборлохоор төлөвлөсөн билээ.
2023-08-22
Улсын хэмжээнд 166 мянган тонн шатахууны нөөцтэй байна
Улсын хэмжээнд наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,703 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 3,333 тонн буюу 20 хоногийн, АИ-92 автобензин 48,835 тоннн буюу 39 хоногийн, АИ-95 автобензин 3,063 тонн буюу 23 хоногийн, ДТ 106,448 тонн буюу 43 хоногийн, онгоцны түлшний 26 хоногийн нөөцтэй байгаа юм.
2023-08-21
"Хариуцлагатай уул уурхай" баруун бүсийн өдөрлөг Алтай хотод болно
рдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой чуулга, уулзалт Говь-Алтай аймагт есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд болно.
2023-08-21
ДНБ 6.4 хувиар өсөхөд нүүрс, газрын тосны экспорт нөлөөлжээ
2023 оны эхний хагас жилд ДНБ 6.4 хувиар өслөө. Энэхүү өсөлтийн 1.7 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 нэгж хувийг уул уурхай,олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 3.5 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.4 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
2023-08-17
37.4 сая тонн нүүрс нийлүүллээ
Улмаар 2023 он гарснаас хойш энэ сарын 10-ны байдлаар 37.4 сая тонныг нийлүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Мөн 2023 оны төлөвлөгөөг давсан гэсэн үг. Түүнчлэн 931.5 мянган тонн зэсийн баяжмал, 3.28 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. Тэгвэл Төвбанк 9.53 тонн алт худалдан авсан байна.
2023-08-15
Нүүрс тонн нь 47-181 ам.долларын ханштай байна
Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний 2023 оны наймдугаар сард зарлагдаж буй олон улсын зах зээлийн үнийг 2023 оны 07 дугаар сарын үнийн дунджийг тогтоох зарчмаар тооцжээ.
2023-08-09