Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ, Олон улсын зуслангийн холбоо (ICF), Монголын үндэсний зуслангуудын холбоо, “Найрамдал” цогцолбортой хамтран Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)-ыг анх удаа зохион байгуулж байна. Хүүхдийн хөгжлийг дэмжих гол хүчин зүйлүүдийн нэг бол зуслангийн үйл ажиллагаа, хөгж лийг дэмжих, хөтөлбөр, үйлчилгээний чанарыг сайжруулах явдал юм. Энэ хүрээнд хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны хувьсах зардлын талыг төрөөс дэмжих боломжийг бүрдүүлэх, дээрх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газрын төлбөрөөс чөлөөлөх, тухайн бүсэд ахуйн зориулалтаар газар өмчлүүлэхгүй байх зэрэг томоохон шийдвэр 100 жилийн ойн босгон дээр гарчээ.
Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)-ын хөтөлбөр нь Канад, Австрали, Япон, Хятад, Орос, Испани, Мексик, Колумб, Турк, Сингапур, Малайз зэрэг оронд амжилттай хэрэгжсэн бөгөөд одоогийн байдлаар дэлхий даяар 1000 гаруй төгсөгчтэй болсон байна. Долоо хоног үргэлжлэх тус сургалтад оролцогчид олон улсын мэргэжил нэгтнүүдээсээ зуслангийн менежментийн орчин үеийн арга зүй, шилдэг туршлагаас нь суралцаж, дэлхийн түвшний мэргэжлийн сүлжээнд нэгдэх боломж нээгдэж буй юм.
Л.Ням