“Сонгодог утгаараа дипломат ажиллагаа гэ дэг нь энх тайваны арга хэрэгслээр үндэсний язгуур эрх ашгийг хан гахад чиглэгдсэн тө рийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхээр олон улсын яриа хэлэлцээ явуулах ур чадвар, урлаг, шинжлэх ухаан” гэж ХИСийн профессор, шинж лэх ухааны доктор Д.Уламбаяр тэмдэг лэжээ. Ингээд харахаар дипломатч гэдэг бол үндэснийхээ язгуур эрх ашгийг хангах үүрэгтэй нэгэн болж таарч байгаа юм.
Гэтэл үүний эсрэг байж болох нэгэн про цесс өнгөрсөн долоо хоногт өрнөв. УИХын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачлагаар Харбины гэрээгээр хянан шалгах хороо байгуулах тухай санаачилга хэдэн сарын турш яригдаж, УИХын чуулган дээр өнгөрсөн долоо хоногт “ирсэн”. Улмаар парламент хэлэлцсэн ч олонхийн саналаар “Харбины гэрээг хянаж шалгах шаардлагагүй” гэж үзсэн юм. Яг энэ процесс дунд тогтоолын төслийг дэмжсэн цөөн тооны ги шүүдийн дунд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн нэр цохиж явсан нь “тоон дотор үсэг” гэгч болж, Засгийн газрын гишүүдийн түвшинд, цаашлаад дипломат албаныхан дунд гайхаш төрүүлж эхэлжээ.
Харбины гэрээ гэдэг товчхондоо, Монгол Улсын стратегийн ач холбогдолтой гэрээ болсон. МАН, АН, ХҮН намын хамтарсан Зас гийн газар хэлэлцэж, УИХаар соёрхон баталсан, 17 жил гацсан төмөр замын хил холболтын цэгийг тогтож, БНХАУын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар, Чайна энержи групп, Эрдэнэс Тавантолгой компани хооронд дундын зуучлагчгүйгээр шууд гэрээ байгуулсан явдал байв. Засгийн газар, парламент дэмжиж, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн, хэдхэн сарын дараа амлалт, гарын үсгээсээ буцаж, “хянаж шалга” гэж улс төржих нь дипломат ёс, хоёр хөршийн найрамдалт харилцааны хувьд ч, бизнесийн зар чимд ч байхгүй. Энэ тухай учир мэдэх хүмүүс толгой сэгсрэн ярьж байна. Нэг ёсондоо улсынхаа нэр хүндийг унагаасан, ард түмнээ хорло сон үйлдэл байсныг цохон тэмдэглэцгээж байна.
Гэтэл үндэстнийхээ язгуур эрх ашгийг хангах үүрэгтэй бүрэн эрхт элчин сайд Б.Батцэцэг “улсаа хорлосон үйлдэл”д нэгдэж, кноп дарсныг олон нийтийн сүлжээ, хэвлэлүүд шүүмжилсээр байна. Арга ч үгүй юм. Монгол Улс, БНХАУ хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлтэй улсууд. Экспорт, импорт аль аль нь өмнөд хөршөөс хараат. Монголын 3.5 сая иргэний төсвийг бүрдүүлдэг нүүрсийг Хятад л ху далдан авдаг, орлого оруулдаг орон. Тийм ч учраас экспортынхоо орлогыг нэмэгдүүлэх төмөр замыг ашиглалтад оруулах нь бидний туйлын зорилго байх учиртай.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд геополитикийн онцгой нөхцөлтэй Монгол Улсыг гадаадад төлөөлдөг, гадаад бодлогын нүүр царай. Ялангуяа мөнхийн хоёр хөршийн ту хай, тэдэнтэй тэнцвэртэй хэрхэн харилцах, хэрхэн монголчууд хожих тухай хичээл заах хэмжээний практик, туршлага хуримтлуулсан байх ёстой, тэгэх ч үүрэгтэй албан тушаалтан.
Нөгөөтээгүүр Б.Батцэцэг энэ парламентад сул гишүүн биш. Тэр Засгийн газрын гишүүн буюу Гадаад харилцааны сайд. 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаас эхлээд дипломат албанд тэр 10 дахь жилдээ Монголын гадаад бод логыг зангидах үүрэг хүлээж яваа. Монгол Улсын гадаад бодлогын нүүр царай.
Ийм атал өөрийнхөө ажиллаж байсан Засгийн газар, парламентаараа соёрхон баталсан хоёр улсын стратегийн гэрээг “зогсоох” со нирхолд нэгдэж байгаа нь “Дипломат ёсны маш ноцтой алдаа” болоод явчихлаа.
Хамгийн ноцтой нь, Монгол Улсын Гадаад харилцааны сайдын энэ байр суурь до тоодод гэ хээс илүү БНХАУын гадаад алба, цааш лаад Засгийн газрын хэмжээнд тун шуур хай мэ дээлэгдсэн нь гарцаагүй үнэн. Яаж ч бодсон, жил хүрэхгүйн өмнө “төмөр замаа хол боё, туслаач дэмжээч, манай нүүрсийг урт ху гацаанд худалдаж аваач” хадаг барих нь хол гүй явсан Монголын тал өнөөдөр “гэрээ хэрэггүй байсан” гэх ухааны үйлдэл гаргаж, түү нийг нь Гадаад харилцааны сайд нь дэмжиж явааг хараад урд хөршийн төр засаг яавч сай шаахгүй. Б.Бат цэцэгийн энэ үйлдэл ганц улс төрч гэдгээр яригдахгүй, Монголын улс төрчид, Монгол Улс гэж цоллогдоно. Шуудхан хэлэхэд БНХАУын тал Монголын тухай таагүй үнэлэлт, дүгнэлттэй үлдчихлээ. Үүнээс үүдэж хоёр улсын эдийн засгийн харилцаанд ямар хүндрэл төвөг учрахыг өнөө хэлэхэд эрт. Хил хаах хүртлээ асуудал хурцдахыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрвээ тэд ингэвэл Хятадад нүүрс, зэсээ зарж доллар олдог Монголын эдийн засаг жинхэнэ утгаараа сөхөрнө. Наад захын жишээ гэхэд л ам.долларын ханш талийж, хүнд цохилт нь жирийн иргэдэд л ирнэ.
Гадаад бодлогын нүүр царай болсон сайд эмэгтэй ийм том эрсдлийг харахгүй, мэдрэхгүй болтлоо улстөржиж, ноцтой алдаа гаргасны цаана яг ямар учир нуугдаж байна вэ?!
Я.Баатар