
Ойрх Дорнодын мөргөлдөөн нь Ази, Номхон далайн бүс нутагт сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эрчим хүчний хамгийн хүнд хямралыг үүсгэлээ гэж НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын (ESCAP) гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана мэдэгдэв.
Тэрбээр Бангкокт болсон ESCAP-ын 82 дахь чуулганы нээлтийн үеэр "Бид амаргүй цаг үед цугларав. Манай бүс нутгийн тогтвортой хөгжил нь өнөөгийн геополитикийн хурцадмал байдал, ул хоорондын худалдааны дайнд ихээхэн нэрвэгдээд байна. Ойрх Дорнодын үргэлжилэх мөргөлдөөн нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд болоогүй том эрчим хүчний хямралыг үүсгэв. Энэ нь эрчим хүч, худалдаа, тээврийн холбоо, түүнчлэн хангамжийн сүлжээний салбарын бүтцийн эмзэг байдлыг илрүүллээ. Хэрэв мөргөлдөөн үргэлжилбэл нийгэм, эдийн засгийн үр дагаварт хүргэж болзошгүй юм" хэмээн анхаарууллаа.
Мөн тэрбээр худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааны бараг 60% нь тус бүс нутагт явагддаг нь нийтлэг эмзэг байдлыг бий болгож байгааг тэмдэглэв.
"Бүс нутгийн архитектур өөрчлөгдөж байна. Худалдаа, хөрөнгө оруулалтын хэв маяг өөрчлөгдөж байна. Нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүчний системүүд шинэчлэгдэж байна. Шинэ холбоо, бүлгүүд гарч ирж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь хэсэгчилсэн жигд бус байдлаар эсвэл эмзэг байдлыг бууруулж, урт хугацааны хөгжлийг дэмжих зохицуулалтаар гарахуу гэдэгт л асуудал байна" гэж Алисжахбана онцлов.