Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өчигдрөөс эхэлсэн бөгөөд есдүгээр сарын 2-ныг дуустал үргэлжилнэ. Нэр дэвшигчид ирэх сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө. СЕХ нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах аж. Тус хорооноос нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол ирэх есдүгээр сарын 26-нд тухайн шатны Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлснээр сурталчилгаа эхлэх юм.