Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Мал эмнэлгийн мэргэжилтнийг ОХУ-д бэлтгэх боломжтой

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталсныг тэмдэглэв. Түүнчлэн бусад гишүүн орны парламент баталсны дараа хэлэлцээрийг бүрэн ашиглаж ажиллана. Нийт 367 барааны 90 хувь нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн. Тиймээс экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулах, хоёр улсын худалдааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд илэрхийллээ. 
6 цаг 6 мин

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.
6 цаг 23 мин

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг чөлөөлнө

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь. СЕХ есөн гишүүнтэй, үүнээс хоёр дарга болон нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус юм. Тэдний тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, үлдсэн гишүүдийг Дээд шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Мөн хорооны дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос парламентын спикер санал болгосноор УИХ-аас томилдог юм байна. 
7 цаг 6 мин

Вашингтонд үерийн улмаас 78 мянган иргэнийг нүүлгэн шилжүүллээ

АНУ-ын Вашингтон мужид энэ сарын 14-нөөс хойш үргэлжлэн орсон их хэмжээний аадар борооны улмаас ус зайлуулах болон үерийн хамгаалалтын системүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, бүс нутгийн хэмжээнд урьд өмнө тохиож байгаагүй томоохон гамшиг боллоо. Суурьшлын бүсүүд тэр чигтээ усанд автсантай холбогдуулан орон нутгийн эрх баригчид зарим авто замыг түр хааж, 78 мянга орчим иргэнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлж байна.
7 цаг 36 мин

Австралид зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алджээ 

Австралийн Бонди далайн эрэг орчимд зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас уржигдар 10-87 насны 15 хүн амиа алдаж, 42 иргэн гэмтэж бэртжээ. Эл үйл явдал еврейчүүдийн тэмдэглэдэг Ханука баярын үеэр болсон бөгөөд цагдаа нар террорист халдлага хэмээн үзэж буй юм. Цагдаа нарын мэдээлснээр зэвсэгт халдлага үйлдсэн хүмүүс нь аав, хүү хоёр байжээ. 50 настай аав нь газар дээрээ нас барсан бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 
8 цаг 6 мин

Дулаалгын материалд хөөсөнцөр ашигласнаар гал гарах эрсдэл үүсэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-аас гал түймрийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл өгөв. Тус газрынхан энэ онд 4158 объектод төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж, давхардсан тоогоор 20 644 зөрчил илрүүлжээ. НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлстийн барилгын зураг төслийн хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хү­ дэрчулуун “Зарим байгууллагын хараа хяналтгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн гал түймэр гарсаар байна.
9 цаг 6 мин

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн шударга ёсыг нэхэхээр Монголд ирлээ

“Эрэл” компанийг үүсгэн байгуулагч, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан филиппин эмэгтэй Террил Атиенза 34 насандаа манай улсад цаг бусаар таалал төгссөн. Хэдийгээр манай хууль хяналтын болон шүүх шинжилгээний байгууллагаас бүрлээч эмэгтэйн нас барсан шалтгааныг гаднын нөлөөгүй гэж үзэж хаасан ч ар гэрийнхэн нь санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн 2012 оны дөрөвдүгээр сард эх орондоо жагсаал, цуглаан зохион байгуулж байсан юм. Тэгвэл Террил Атиензагийн нөхөр болон охид нь 14 жилийн дараа шударга ёсыг нэхэж Монголд ирлээ.
10 цаг 6 мин

“Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонин шилдгүүдээ тодрууллаа 

Хуанлийн хуудас нэгэн жилээр зузаарч, шинэ оны баяр айлссан эдгээр өдрүүдэд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд тухайн оныхоо ололт амжилт, сургамж, туршлагаа цэгнэн дүгнэж, ирээдүйгээ төлөвлөн зурагладаг билээ. Уламжлал ёсоор “Монгол ньюс” компани, “Өнөөдөр” сонины Шинэ жилийн баяр аз одтой, амжилт бүтээлтэй, өрнүүн сайхан болж, оны шилдгүүдээ тодруул­­сан юм. “Өнөөдөр” сонины 2025 оны “Шилдэг бү­ тээл”-ийн эзнээр тоймч Ч.Болортуяа “Үхэхийн өмнө үйлчилдэг эрүүл мэндийн даатгалаар яах вэ”, “Дипломтой багш нар хаана явна вэ” нийтлэлээрээ шалгарсан бөгөөд тэрбээр 2014 онд МСНЭ-ийн нэрэмжит “Болор үзэг”, 2024 онд МСНЭ-ийн “Ган үзэг” тэргүүн наадмаас “Сонины шилдэг бүтээл”ийн шагналыг хүртэж байв. 
11 цаг 6 мин

Орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоог “орос школ”-гүйгээр төсөөлшгүй

Монголын анагаах ухааны хөгжил эдүгээ дэлхийн жишигт ойртон, нарийн мэргэжлийн эмч нарын ур чадвар олон улсад гайхагдаж, лавлагаа шатлалын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд гээд бүгд өндөр технологи бүхий оношилгоо, эмчилгээ хийдэг болоод буй. Тэгвэл манай улсын анагаах ухааны хөгжил, эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, эм­чилгээний арга, технологийн суурийг эргэн сөхвөл, хуучнаар Зөвлөлт Холбоот Улс (ЗХУ), одоогийн Оросын Холбооны Улс (ОХУ)-тай эрхгүй холбогдоно. Тэр дундаа тус улсын их, дээд сургуулиудтай бай­гуулсан түүхэн хамтын ажиллагаа, эмч, мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэсэн бодлогогүйгээр Монголын эрүүл мэндийн салбарыг төсөөлөхийн аргагүй.
11 цаг 13 мин

Ипотекийн зээлийн хэмжээ 6.6 их наяд төгрөгөөс давжээ

Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 10 дугаар сараас уг зээлийн хүүг найман ху­виас зургаад шилжүүлсэн. Ингэснээр тус хөтөлбөрт олон өрх хамрагдан, сүүлийн зургаан жилд нийт 5.6 их наяд төгрөгийн зээлийг 56 000 орчим өрхөд олгосныг Монголбанкнаас мэдээллээ. Ийнхүү зээлийн үлдэгдэл 2019-2026 онд 100 гаруй хувиар өсөн, өнгөрсөн сарын байдлаар 6.6 их наяд төгрөгөөс давжээ.
12 цаг 1 мин

Өдөр бүр олон тооны энергийн ундаа ууснаас болж цус харважээ

Эрүүл чийрэг, элдэв муу зуршилгүй, гүйлтийн спортоор хичээллэдэг 54 настай нэгэн эр Британийн Ноттингемын нэгдсэн эмнэ­­лэгт цус харвалт оноштойгоор яаралтай хэвтсэн байна. Тодруулбал, түүний биеийн зүүн тал мэ­­дээгүй болох, тэнцвэрээ олж алхах, хоолоо зажлах, ярихад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илрэхэд гэр бүлийнхэн нь ойролцоох эмнэлэгт хандсан аж. Эмчилгээний дараа ч түүний даралт буухгүй байсан тул тэрбээр эмчид өдөр тутам тус бүр нь 160 мг кофейн агуулдаг найман энергийн ундаа тогтмол уудаг байснаа хэлсэн гэнэ.
Өчигдөр 17 цаг 30 мин

АНУ гадаадын жуулчдын нийгмийн сүлжээг хянаж, шалгана

АНУ-ын Дотоод хэргийн яам тус улсад 90 хоногийн хугацаанд визгүй зорчдог орнуудын иргэдээс сүүлийн таван жилийн цахим хэрэглээний түүхийг нь авч, шалгадаг болох санал боловсруулжээ. Тод­руулбал, тухайн жуулчдын сошиал хэрэглээ, сүүлийн таван жил ашиглаж буй утас­ны дугаар, цахим шуудан, гэр бүлийн ги­шүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг заавал авахаар тусгасан байна. Ингэснээр эл улсын аялал жуулчлалын орлого эрс буурах эрсдэлтэйг Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулсан юм. Британи, Франц, Ирланд, Австрали, Япон зэрэг 40 орчим улсын иргэд АНУ-д 90 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй байдаг аж.
Өчигдөр 17 цаг 00 мин

Экспортын орлого 5.9 хувиар буурчээ

Манай улс энэ оны эхний 11 сард 161 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт эр­гэлт 24 тэрбум ам.долларт хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс экспорт 13.7, импорт 10.2 тэрбум “ногоон”-д хүрч, гадаад худалдааны тэнцэл 3.5 тэр­бум ам.долларын ашигтай гарчээ. Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийн­хээс 1.2 тэрбум ам.доллароор буурсан байна. Тухайлбал, экспортын орлого жилийн хуга­цаанд 5.9, импортод зарцуулсан хөрөнгө нь 11.9 хувиар багассан гэнэ.
Өчигдөр 16 цаг 30 мин

НАТО-д элсэх хүсэлтэй байжээ, Москва

Зөвлөлт холбоот улс (ЗХУ) НАТО-д элсэх өргөдлөө 1954 оны гуравдугаар сарын 31-нд өгчээ. Энэ үед Зүүн Европын орнууд тус эвслийг сөрсөн цэргийн холбооВаршавын гэрээний байгууллагыг үүсгэн бий болгоогүй байсан юм. Энэ асуудлаар Оросын ШУА-ийн Ерөнхий түүхийн хүрээлэнгийн захирал, түүхийн ШУ-ы доктор, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүүн Михиал Липкин сэтгүүлчийн асуултад хариулсан байна.
Өчигдөр 16 цаг 00 мин

Экспортын барааны стандартыг хангуулах тал дээр анхаарна

Экспортын барааны стандартыг хангуулах тал дээр анхаарна
Өчигдөр 15 цаг 58 мин

НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг маргааш буюу 12 дугаар сарын 17-нд 13:00 цагаас явагдана. Тохирол шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдах юм. Энэ удаагийн тохиролд 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдана.
Өчигдөр 15 цаг 00 мин

53 үйлдвэр ашиглалтад оруулж, 996 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

53 үйлдвэр ашиглалтад оруулж, 996 төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ
Өчигдөр 13 цаг 00 мин

Ашиг нь төрийнх, алдагдал нь татвар төлөгчдийнх байж болохгүй

Сүүлийн жилүүдэд төр бизнес хийхээсээ огт ичихээ байж, бүр “ширлэх” болов. Эрх ба­­ригчдын “гар дүрээгүй” салбар ч гэж алга. Зах барина, зочид буудал ажиллуулна, тээвэр, ху­­­далдаа, үйлчилгээний салбарт хүртэл шур­­гал­сан байх жишээтэй. Төр, хувийн бизнесийн харьцаа энэ мэт алдагдаад удав. Жил ирэх тусам төрийн оролцоо ихсэж, улам данхайн, хувийнхны орон зай хумигдсаар байгааг олон нийт ч хүчтэй эсэргүүцэх болсон. Арга ч үгүй юм, дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн бизнесийнхний эзлэх хувь буурсаар, тэр хэрээр зах зээлээс ша­хагдан, өрсөлдөх орон зайгүй болсоор байгааг цөөнгүй судалгаанд ч дурджээ.
Өчигдөр 12 цаг 30 мин