Шинжлэх ухаанд шимтэгсдийн оюуны цангааг тайлав
Орчлон ертөнцийн тайлагдашгүй нууцуудын оньсыг тайлах, хүн төрөлхтний ирээдүйг шинжлэх ухааны “нүд”-ээр тольдох боломжийг олгодог “Science conference-2025” нэгдсэн арга хэмжээг өчигдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү эвент нь ирээдүйн эрдэмтэн, судлаач, инженер, техникчдэд урам зориг, итгэл найдвар, сэдэл санаа өгөх зорилготой, Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн том цугларалт болоод буй билээ. Гурав дахь жилдээ болж буй тус арга хэмжээнд өнөө жил 1000 гаруй оролцогч эх орныхоо өнцөг булан бүрээс ирж, шинжлэх ухааны ололт, бүтээл, туршилт, судалгаануудаа танилцуулав. Тэд энэ удаад “Квантын эрин” үндсэн сэдвийн дор нэгдэж, тархи оюуныхаа цангааг ийнхүү тайлцгаан, туршлага солилцон, мэдлэгхуримтлууллаа.
2025-04-21
Хөлбөмбөгийн талбай дахь “Өнөөдөр”-ийнхөн
Одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 оны есдүгээр сарын 20-ны лхагва гарагийн №221 (2875) дугаарт “Монгол ньюс” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан“Хөл бөмбөгийн талбай дахь “Өнөөдөр”-ийнхөн нийтлэлийг дахин хүргэж байна. “Таванцагариг” сонины сэтгүүлч Ж.Баяржаргал энэхүү хөгжилтэй нийтлэлийг бичиж байсан юм.
2025-04-21
Б.Найдалаа: "Төгрөг нуур"-тай холбоотой ноцтой мэдээлэл ирсэн
УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Төгрөг нуур"-ын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Иргэдээс "Төгрөг нуур"-тай холбоотой ноцтой мэдээлэл ирсэн. Тухайлбал, Уг нууртай холбоотой Женко группээс Х.Батулга гэж хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ хэд хэдэн ноцтой зүйл байгаа юм.
2025-04-21
Б.СУМЪЯАБААТАР: Чингис хааны Их Монгол Улсын гадаад харилцааны 266 бичиг олдов
Чингис хааны Их Монгол Улсаас гадаадад номын сан бэлэглэсний 710 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Тэгвэл энэ жилманай улсын соёлын онцгой мөртэй, тодруулбал, гадаадаас оюутан ирж суралцсаны 1030 жилийн ой тохиож буй. Энэ талаар Б.Ринчен багшийн “тамгатай шавь” хэмээгддэг эрдэмтэн Б.Сумъяабаатараас тодрууллаа. Хэл зүйн ухааны доктор, профессор түүний судалгааны гол сэдвүүдийн нэг нь “Монголын нууц товчоо” бөгөөд “Их засаг” хуулийг солонгос сурвалжаас анх олж, монгол хэлээр хөрвүүлэн тайлбар нийтлүүлсэн судлаач билээ.
2025-04-21
Тусгай зориулалтын автомашиныг гаалийн татвараас чөлөөлдөг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай зориулалтын автомашиныг импортлоход гаалийн татвараас бүрэн чөлөөлдгийг та мэдэх үү. Ийм хуулийн зохицуулалт байдгийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-аас танилцуулав. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ялангуяа тэргэнцэртэй хүнийг суулгах, буулгах зам, тавцан, өргүүр, эсвэл өөрөө жолоодох зориулалттай, гар ажиллагаатай, удирдлагатай автомашиныг гаалийн татваргүй импортлохыг заажээ. Гэхдээ нэг хүн энэ боломжийг ганц удаа л эдлэх боломжтойг анхааруулсан.
2025-04-18
Түүнийг тун амаргүй дөрвөн жил хүлээж байна
Гучин найман настай Даниэль Нобоа Эквадор улсын Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллахаар сонгогдов. Тэрбээр энэ албыг ердөө бүтэн хагас жил хашаад дахин сонгогдож байгаа юм. 2023 оны намар ээлжит бус сонгуульд ялж, тус улсын түүхэнд хамгийн залуу удирдагч нь болж байв. Түүнд халаагаа өгсөн өмнөх Ерөнхийлөгч Гильермо Лассо хийх гэсэн реформыг нь зогсоолоо хэмээн парламентын гишүүдээ буруутгаж, хууль тогтоох байгууллагаа тарааснаас хагас жил болоод огцорч ээлжит бус сонгууль явуулахад хүрсэн байдаг. Ийнхүү энэ сарын 13-нд болсон сонгууль сүүлийн дөрвөн жилд хийсэн гурав дахь удаагийнх боллоо
2025-04-18