“Шинэ Засгийн газрын гол сорилт бол төсөв”
Fitch ratings” агентлагаас Монгол Улсын эдийн засгийн орчинд тулгамдсан асуудлыг судалж, үр дүнгээ саяхан танилцууллаа. Тодруулбал, Ерөнхий сайд огцорсон үйл явдал, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, төрийн бодлогын огцом өөрчлөлтүүд нь манай улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ. Түүнчлэн нүүрсний экспортын орлого буурснаас үүдэлтэй төсвийн алдагдал нь шинэ Засгийн газрын гол сорилт байх төлөвтэйг онцолсон байна.
2025-06-13
Тэтгэврийн зээлд өр, орлогын харьцааг 50:50 болгохоор шийдвэрлэлээ
Монголбанк Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцууллаа. Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50 хувь байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээл нь цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил гэж үзсэн байна. Ингэснээр тэтгэвэр барьцаалсан зээл авахад нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувь нь амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болох ёстой гэж тооцжээ.
2025-06-13
Тусгай хамгаалалттай газрынхан жуулчдаас давхар хураамж авах ёсгүй гэв
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг өнгөрсөн оны сүүлчээр шинэчлэхдээ гадаадын болон дотоодын жуулчдад ялгавартай ханш тогтоосон нь шүүмжлэл дагуулж буй. Тодруулбал, дотоодын иргэд тусгай хамгаалалттай бүсэд зорчиход ангиллаас нь хамаараад 1000-5000 төгрөг төлж байгаа бол гадаадынхан 10 000-20 000 төгрөг хураалгадаг. Мөн жуулчны автобусны суудлын тооноос нь хамаараад 10 000-120 000 төгрөгийн хураамж авдаг болсон. Үүнээс гадна тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад дур мэдэн хураамжаа нэмэх, давхар тасалбар авахыг шаардах зэрэг зөрчил түгээмэл гаргаж эхэлснийг аялал жуулчлалын салбарынхан шүүмжиллээ.
2025-06-13
ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр санал болгожээ
өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан ТҮЦ эрхлэгчидтэй уулзав. ТҮЦ эрхлэгчдэд 1689 ажлын байр, 48 зах, худалдааны төвд 99 лангуу, GS дэлгүүрийн франчайзинг эрх авахад дэмжлэг үзүүлэх зэргийг санал болголоо. Тодруулбал, нийслэлийн төр захиргааны байгууллагуудад ажиллах, зах худалдааны төвүүдэд лангуу гаргаж өгөх, ингэхдээ тодорхой шалгуураар 6-12 сарын түрээсийн төлбөрийг хөнгөлөх юм.
2025-06-12
Европын Арктик анхаарал татаж байна
Норвегийн умард нутгийн нэг жижиг хотод 2023 оны эцсээр Хятадаас гурван төлөөлөгч очжээ. “Улс нь умард туйлын хэт их гүрэн болохыг хүсэж буй учраас тэд ирсэн юм” гэж тус хотын даргаар дөнгөж сонгогдсон Магнус Мэланд сурвалжлагчид ярьсан байдаг. Арктикийн тухай яриа эхлэхэд санаанд юуны түрүүнд ороод ирдэг нь Хятад биш байж болох ч энэ бүс нутагт томоохон тоглогч байх эрмэлзэл түүнд дүүрэн бийаж. Тус улс энд үл хөдлөх хөрөнгө худалданавч, дэд бүтцийн төсөлд оролцож, байнгын оролцоотой байхаар шийдээд байгаад нь эргэлзэх юм үгүй. Хамгийн умард бүс нутгийн нийслэл Харбин хот нь Италийн Венецтэй нэг өргөрөгт оршдог ч Хятад одоо өөрийгөө “Арктикийн орчмын улс” гэж нэрлэх болоод байгаа юм.
2025-06-12
“Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлээ
Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр тохиож, “Амар амгаланг хамтдаа түгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Эл өдрийг 2013 оноос бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч, байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурхны шашинтны наадам болгон зарласан байдаг. Үүний хүрээнд Гандантэгчэнлин хийдийг тойрон гороолох парад буюу жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зохион байгуулсан юм.
2025-06-12
Үхрийн махны үнэ 3.4 хувиар өсжээ
Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17163 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21418 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
2025-06-12