Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17163 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 21418 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 3.4 хувиар өсөж 21418 төгрөг, үхрийн цул махны үнэ 2.7 хувиар өсөж 24322 төгрөгийн дундаж үнэтэй байна.