Улаанбаатарын “Мөнгөн үдэш” цэнгүүний арын албанд цагдаа, онцгойгийнхон ажиллажээ
НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байна.
2023-01-01
Улаанбаатарын “Мөнгөн үдэш” баярын цэнгүүн болно
“Lumino”, “Татар”, “Сүнс”, “Gangbay”, “Ice Top”, “S4” хамтлаг, МУГЖ дуучин Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, реппер Nene, Ginjin, Mrs M, Fla, OZ болон “Тоонот” студийн уран бүтээлчидтэй хамт шинэ оноо угтах уу.
2022-12-31
Хүүшийн аманд барьсан хашаа, хайсыг албадан буулгажээ
Богдхан уулын Хүүшийн аманд хашаа хайсыг албадан буулгах ажлыг өнөөдөр хийжээ. Тус хэсэгт Монгол улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах мэдээллийн 11-11 төв, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай дугаар 117, Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбай бүхий хэсэгт орц, гарц хааж байсан хэсгийг чөлөөлөн туслах зам бүхий хэсгийг нээж ажилласан талаар Богдхан уулын хязгаарлалтын бүст байгаа стандартын бус хашаа хайсыг албадан буулгах ажил үе шаттайгаар үргэлжлүүлэн хийгдэж байна.
2022-12-27
Хашаандаа сайхан амьдарч буй иргэдийг шагнажээ
Амьдрах орчноо сайжруулан, агаар, хөрс, орчны бохирдолгүй, байгаль орчинд ээлтэйгээр халаалт, дулаалга, бохироо шийдэж, өөрийн эзэмшил газартаа мод бут тарьж, аж ахуй эрхлэн нийгэмдээ зөв үлгэр дуурайл үзүүлж буй айл өрхийн төлөөллийг хүлээн авч уулзан тэдэнтэй санал солилцохын зэрэгцээ БОАЖ-ын сайд болон “Хашаандаа сайхан амьдаръя” ТББ-ын дээд шагнал болох “Ногоон гэрэгэ”-г өнөөдөр гардууллаа.
2022-12-27
Багануурт дүүрэгт 37 см буюу хамгийн зузаан цастай байна
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтайн баруун хэсгээр 1.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
2022-12-26
Баянзүрхийн оршин суугчид сайн дураараа цасаа цэвэрлэж, давс цацаж байна
Баянзүрх Эко тохижилтын хамт олон 66 хүний бүрэлдэхүүнтэй, 20 хүнээр цасны бригад жижүүрлэн өгсүүр, налуу, уруу хэсгүүдэд байршуулсан нөөц давс, бодисны хайрцагаас 4 төхөөрөмжөөр ажиллаж, нийтдээ 1,2 сая м.кв талбайд 17,1 тонн давс, 3,5 тонн бодисын цацалт хийлээ.
2022-12-26