Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Зэрлэг амьтдын нэрийг үндэсний бичгээр бичиж өрсөлджээ

Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан энэхүү өдөрлөгөөр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтдын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа. Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийсэн гэнэ.
2023-10-30

“Аялал жуулчлал сэргэсэн ч ажиллах хүчин хомсдолтой байна” 

“Мишээл экспо” төвд энэ сарын 27-29-нд болсон “Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн хөдөлмөрийн яармагийн үеэр Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын үеэр хамгийн их хохирол амссан нь аялал жуулчлалын салбар. Тур оператор компаниудын 60 хувь нь энэ үеэр ажилтнуудаа алдсан. Ажилтнаа “хамгаалж”, хадгалж авч үлдсэн гэх 40 орчим хувь нь ч хүндхэн нөхцөл байдалтай, цалингаа арайхийн тавьж, хүмүүсээ торгоож байсан. 2023 онд аялал жуулчлал сэргэсэн ч тогтвортой ажиллах, мэргэжилтэй боловсон хүчин эрэлттэй, хомсдолтой хэвээр. Мэргэжлийн хүнийг ажиллуулахаасаа илүү гэр бүл, ойр дотнынхноо дайчлах замаар хүний нөөцийн асуудлаа шийддэг аж ахуйн нэгж, байгууллага олон байна. Үүнээс үүдээд үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой олон бэрхшээл тулгарч буй” гэлээ. 
2023-10-30

Хур тунадас орж, шуурна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-30

Ойрын хоногуудад хур тунадас орж, хүйтэрнэ

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-29

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадастай

2023 оны аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ
2023-10-28

Заган ой бүхий сум нэгээр нэмэгдэв 

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаач, доктор А.Хауланбек тэргүүтэй судлаачид ойн санг бүртгэх, нөхөн сэргээх ажлын хүрээнд Хөхморьт сумын нутаг, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаарах Нисдэг эрэг, Зөөхий хэмээх газарт ургаж буй заган ойг улсын ойн санд шинээр бүртгэжээ. Ташрамд дурдахад, манай улсын говь, цөлийн бүс дэх ойн санг бүрдүүлдэг заг, сухай, хайлаас зэрэг модлог ургамал нь тархцын хувьд бага боловч бүс нутгийн экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. 
2023-10-27

Нэг сая га бүхий 11 газрыг хамгаалалтад авчээ 

Эл төслийг байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, экосистемийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгийн 15 сумд хэрэгжүүлж буй. Зөвлөгөөнд эдгээр аймаг, сумын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, нөхөрлөл, хоршоодын гишүүн 200 гаруй хүн оролцсон юм. Төслийн зорилтыг хангахын тулд бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь чухал гэдгийг оролцогчид энэ үеэр хөндлөө. 
2023-10-27

Алтайн уулархаг нутгаар өнөөдөр хүчтэй салхи, шуурахыг анхааруулав

27-нд Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2023-10-27

Сурагчдыг байгалиа хамгаалдаг, газар зүйн онцлогоо мэддэг болоход тусална

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хамгийн том оролцогчид нь хүүхдүүд  байх нь.  Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой уг төслийг Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголт, Зээлийн банк (KfW)-аас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй.
2023-10-26

Зэрлэг амьтан шувуудад зориулан хөв цөөрөм байгууллаа

Байгаль хамгаалагчид тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтан, шувууд усгүйдэх, харангадах аюулаас сэргийлж шаардлагатай 7 байрлалд хөв цөөрөм байгууллаа.
2023-10-26

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т
2023-10-26

Аравдугаар сар дуустал цаг агаар ямар байх вэ

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаан байна.
2023-10-26

Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно 

Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ. 
2023-10-25

Сэлэнгийн Ерөө сумд ой хээрийн түймэр дэгджээ

Улмаар аравдугаар сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулжээ.  Өдгөө зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
2023-10-25

Дорнодод 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн. Он гарсаар Дорнод аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн аж. 
2023-10-25

Гурван аймагт ой, хээрийн түймэр гарчээ 

Үүнд 0.5 га талбай өртсөн бөгөөд орон нутгийн онцгой байдлын албаныхан өнгөрсөн ням гаргийн 20.59 цагт галыг бүрэн унтраажээ. Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт тухайн өдрийн 13.20 цагт ойн түймэр гарсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудтай хамтран галыг унтраахаар өчигдөр газар дээр нь ажиллаж байлаа. Түймэрт 15 га ой шатсаныг урьдчилсан байдлаар тогтоожээ. Ташрамд дурдахад, жил бүрийн есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаа нь хуурайшилтын буюу ой, хээрийн түймрийн өндөр эрсдэлтэй үед тооцогддог. Тиймээс энэ үед ой, хээрийн түймрээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. 
2023-10-24

“Тэрбум мод” сан 35 төсөл санхүүжүүлнэ 

“Тэрбум мод” сан хоёр дахь удаагийн буюу 2023- 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан уг сан 2022-2023 онд 34 төслийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол ирэх жил 35 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг сайжруулах чиглэлд 10 төсөл шалгаруулан, тус бүрийг нь 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэх бол олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван санаачилгыг нийт 500 сая төгрөгөөр дэмжих гэнэ. Тус сангийнхан төслийн саналыг billiontree.mn цахим хуудсаар дамжуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл авахаар болжээ. 
2023-10-24

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

2023 оны аравдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-10-23