Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн хурлыг 2023 оны 8-р сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
2023-08-04
Идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалт боллоо
Увс аймгийн БОАЖГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байгаа зорилтод сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
2023-08-04
"Улаан цутгалан"-д байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөг болжээ
БОАЖ-ын Сайдын 04, 07 дугаар албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт “Улаан цутгалан” хүрхрээ дээр амарч, аялж буй иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөгийг зохион байгууллаа.
2023-08-02
Шарилж устгах ажилд хоригдлууд оролцоно
Ташрамд дурдахад, хоригдол, баривчлагдсан этгээдийн хөдөлмөр эрхлэх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. Тухайлбал, эл хуулийн 214.6 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэж заасны дагуу дээрх тушаалыг гаргажээ.
2023-08-02
Өвөрхангайд 32 настай эмэгтэй нярай хүүхэдтэйгээ уруйн үерт урсаж, нас баржээ
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан.
2023-08-02
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна
БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн 5 аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүсийн хамт ажиллаж байна.
2023-08-02