Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

131 дуудлагыг дүрсээр хүлээн авч, тусламж үзүүлжээ

Гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авч
2023-12-14

“Улаанбаатар” амьтны хүрээлэн санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоов 

“Улаанбаатар” амьтны хүрээлэн санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож буйгаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус амьтны хүрээлэн нь хүүхэд багачуудыг байгаль, зэрлэг амьтадтай ойртуулах, амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд Монголд орон байдаггүй ховор, сонин олон амьтныг хүүхэд, залуустай “уулзуулсан” төдийгүй Улаанбаатар хотын хамгийн том акуа зоо парк хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүртлээ зүйл бүрийн загас “нутагшуулсан” аж. Харамсалтай нь, амьтны тоо, төрөл зүйл олшрохын хэрээр өдөр тутмын зардал нь ихсэж, тогтвортой үйл ажиллагаа явуулах аргагүйд хүрчээ. 
2023-12-14

 З.Энхболд нарын гэм бурууг дэнслэх хурлыг товлож, Т.Аюурсайхан тэргүүтнийг хойшлууллаа

Мөн тус шүүхэд “нүүрсний” гэх хэргийн хүрээнд шалгасан, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонгийн гэм бурууг хэлэлцлээ. Тэрбээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагаас 10 сая төгрөгийн хахууль нэхэж авсан хэрэгт буруутгагдсан юм. Шүүхээс Ц.Цолмонгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял шийтгэсэн байна. 
2023-12-14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төсвийн бодлогоор дэмжинэ

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд нийт 115 115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгааг дурджээ. Эдгээр иргэн рүү чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх асуудлыг сангийн яамнаас онцолж байна.
2023-12-14

0-5 насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл, ХҮНДРЭЛ их байна

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
2023-12-13

Монгол-Хятадын хамтарсан төсөлд 324 сая төгрөг зарцуулна

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн А/43 тоот тушаал “Хамтарсан төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Монгол-Хятад /Байгалийн шинжлэх ухааны Үндэсний сан/-ын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд 324 сая төгрөгийн санхүүжилт бүхий зургаан төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
2023-12-13

Зөөврийн хүлэмж ашиглан, хуурай аргаар явган хүний зам тавьж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэл явган хүний зам тавьж буй. Ингэхдээ хүйтний улиралд бүтээн байгуулалтыг зогсоолгүй, технологийн горим алдахгүй байх зорилгоор зөөврийн хүлэмж ашиглаж байна.
2023-12-13

Б.Махбалыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох үндэслэлтэй эсэхийг хянан хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар ялтан Б.Махбал, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг өнөөдөр 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хэлэлцлээ.
2023-12-13

С.Батдөл нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч
2023-12-13

Ослын үеийн удирдлагын тогтолцооны стратегийн уулзалтыг зохион байгуулж байна

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ОБЕГ, АНУ-ын Ойн алба нь хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр гамшгийн менежментийн хамтын чиг хандлагыг
2023-12-13

Хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх үед түгжрэл 40 орчим хувиар өсдөг байна

Нийслэл Улаанбаатар хотод гол 239 уулзвар, тэдгээрийн хооронд холбогдох 670 орчим зам, бий. Эдгээр зам болон нийтийн тээврийн чиглэлүүдийн орон зайн өгөгдөл, Улаанбаатар хотын бүсчлэл, нийтийн тээврийн төлбөрийн мэдээлэл, нийслэлийн ЕБС-уудын өгөгдлүүд дээр үндэслэн сурагчдын хичээл, амралт, хичээллэж буй үеүдийг харьцуулж, мөн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэх үед гарч байгаа зам дээрх автомашины хөдөлгөөний хурдны өөрчлөлтийг хэмжиж, гаргасан байна.
2023-12-13

П.Эрхэмбулган: Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа
2023-12-13

18 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хоёр хэргийг нөхөн илрүүлжээ

Харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан “Э” гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж
2023-12-13

Тээврийн хэрэгслээр хүүхдийг буруу тээвэрлэснээс 32 хүүхэд амь насаараа хохирчээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны эхний 11 сарын байдлаар хүүхэд өртсөн 780 зам тээврийн осол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас харамсалтайгаар амь хохирсон 32 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь буруу тээвэрлэснээс болсон байна. Дараах тохиолдлуудад хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
2023-12-13

Томуугаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөлөө 

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 22 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн аж. Өчигдрийн байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэднээс 70 нь эрчимт эмчилгээ хийлгэж буй гэнэ. Томуугаар нярай хүүхдүүд олноор өвчилж, улмаар хатгалгаа авч, биеийн байдал нь хүндрэх болсныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулсан. Хүүхдүүд өндөр халуурах, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг тус төвийнхөн зөвлөсөн юм. 
2023-12-13

Хугацаат цэргийн алба хаагчдад явуулын номын сан үйлчиллээ

Номын сангийнхан уран зохиолын болон түүх, танин мэдэхүйн ном бүтээлүүдийг хугацаат цэргийн алба хаагчдын захиалгаар авчирч "Хэн олон ном унших вэ" болзолт уралдааныг
2023-12-13

Хилчид шуурганд төөрсөн иргэнийг аварлаа

Хилийн цэргийн 0103 дугаар салбарын ахлах ахлагч Х.Ганзориг, байлдагч Х.Нямгарав нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа
2023-12-13

Манай улсад танхайран, өмнө нь торгуулж байсан ОХУ-ын иргэн дахин зөрчил гаргажээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2023-12-13