Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргалаа. 
2025-10-16

Улаанбаатар хот гамшигт тэсвэртэй, эсэхийг гурав дахь удаагаа “шалгана”

НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг гурав дахь удаагаа хийх гэж байна. Уг үнэлгээг 2018, 2022 онд хийж байжээ.
2025-10-16

Хотын удирдлагууд хийн зуухаар ашиг хонжоо хайж байна уу

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г өнгөрсөн намрын чуулганаар УИХ хэлэлцэн батлах үеэр тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хотын захирагч Х.Нямбаатар нар нийслэлд шатдаг хийн түлш болон бусад тархмал цэвэр эрчим хүч¬ ний эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгарч буйг ам уралдан ярьж байлаа.
2025-10-16

Нэг тэрбум еврогийн санхүүжилт олгох санамж бичиг байгуулав

Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг манай оронд анх удаа зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус форумд Монгол Улсын Засгийн газар, Европын холбоо болон гишүүн орнууд, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн 700 орчим төлөөлөл оролцож буй юм.
2025-10-16

Цас орно

16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 
2025-10-16

Даруухан багуудын даамай амжилт

2026 ондАНУ, Мексик, Канадулсадболох хөл бөмбөгийн ДАШТ-доролцох багуудын нэрс тодорсоорбайна. Сонгон шалгаруулах тэмцээний явцадспорт сонирхогчдын анхаарлыгтатсан хоёрбагийн сонирхолтой амжилтаас сонирхуулъя.
2025-10-15

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
2025-10-15

Хүн ам, орон сууцын завсрын тооллого-2025” эхэллээ

Хүн ам, орон сууцын завсрын тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль, журам, зөвлөмжид заасны дагуу бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулж байна.
2025-10-15

Б.Эрдэнэсүхийг яллагдагчаар татах хүсэлт гаргаж, шүгэл үлээсэн эмэгтэйг хамгаалалтад авчээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 20 гаруй жилийн турш хүчирхийлүүлж, зодуулсан эмэгтэй шүгэл үлээж, хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр хамраа хугалуулж, нүдээ хөх няц болтол зодуулчихаад цагдаагийн байгууллагад хандахаар хэргийг нь шийдвэрлэхгүйгээр хаачихдаг аж.
2025-10-15

Монголбанк уур амьсгалын шинжилгээний туршлагаа Ази, Номхон далайн бүсэнд танилцуулав

НҮБ-ын Бангкок дахь хурлын төвд аравдугаар сарын 10-11-нд болсон “Ази, Номхон далайн бүсийн NDC Clinic” арга хэмжээнд Монголбанкны төлөөлөл оролцож, банкны салбарын уур амьсгалын шинжилгээний туршлагаа хуваалцлаа. NDC Partnership, GIZ, UNEP, UNDP болон UNESCAP, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын нарийн бичгийн дарга нарын газартай хамтран зохион байгуулсан энэ арга хэмжээнд Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Монголын банкны салбар дахь уур амьсгалын сценарь шинжилгээ” сэдвээр илтгэл тавьсан байна.
2025-10-15

Х.Тэргэл “England youth classic 2025”-д дэд байрт шалгарав

Англид болсон өсвөр үеийнхний дартсын “En¬gland youth classic 2025” тэмцээний финалын тоглолтод Монголын тамирчдаас өсвөр үеийнхний улсын дөрвөн удаагийн аварга, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 10А ангийн сурагч, “MGL darts” клубийн тамирчин Х.Тэргэл оролцлоо. Тэрбээр тус тэмцээнд аваргын төлөө эзэн орны шилдэг тамирчин Нанкервик Жак (87.23)-тай өрсөлдсөн ч 5:2-оор хожигдож, II байрт (79.33 оноогоор) шалгарав.
2025-10-15

Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблей Монголд хуралдах нь

Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблейн хурал Хорватын Дубровник хотод уржигдар эхэллээ. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тус хуралд 89 орны 340 гаруй төлөөлөл бөгөөд манай улсаас Боловсролын ерөнхий газрын дарга, мэргэжилтнүүд . Уг ассамблей нь хоёр жил тутамд хуралдаж, үйл ажиллагааны стратегиа хэлэлцэн, дирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн сонгож, ур чадварын уралдааны зохион байгуулалт, хөгжлийн асуудлыг ярилцдаг уламжлалтай. Тухайлбал, дэлхийн ур чадварын уралдааныг 75 дахь жилдээ зохион байгуулжээ.
2025-10-15

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
2025-10-15

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнаар 265 хүнийг сургажээ

Манай улс 2023 онд Засгийн газрын тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталсан. Одоогийн байдлаар 13 халдварт өвчнөөс сэргийлэх есөн төрлийн вакцинаар 0-15 насны хүүхдийг дархлаажуулж байна. Ингэснээр манай улс халдварт саа өвчнийг устгаж, мөн сахуу, хөхүүл ханиад, нярайн татран өвчин сүүлийн 20 гаруй жил бүртгэгдээгүй буюу хяналтдаа авсан здэг. Түүнчлэн тав хүртэлх насны хүүхдийн дунд зонхилон тохиолддог А вируст гепатитын өвчлөл эрс буурсан хэмээн Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн хэлсэн.
2025-10-15

Зарим нутагт цас орж, хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

Манай орны нийт нутгаар өнгөрсөнөдрүүдэд цаг агаар тогтуун дулаан байсан бол өнөөдрөөс эхлэн зарим аймагт их хэмжээний цас орж, хүйтний эрч чангарахыг цаг агаарын байгууллагаас анхаарууллаа. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нутгаар энэ сарын 15-16-нд шилжих шөнө их хэмжээний цас орж, шуурах аж.
2025-10-15

МАН-ын хоёр талцсан гишүүд өргөн барьсан саналуудаа татах уу

МАН-ын хоёр талцсан гишүүд өргөн барьсан саналуудаа татах уу
2025-10-15

 Тариалсан улаан буудайн 69.7, төмсний 79.1 хувийг хураажээ

Улс орон даяар ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 13-ны байдлаар улаан буудай, төмс хураалт 70-80, тэжээлийн таримал, хүнсний ногооных 70 орчим хувьтай байгааг Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Тодруулбал, ургац хураалтын дүн мэдээнээс харахад үр тариа 66.4, үүнээс улаан буудай 69.7, төмс 79.1, хүнсний ногоо 61.3, тэжээл 40, тосны ургамал 29 хувийн гүйцэтгэлтэй байна.
2025-10-15

 Б.Энхбаяр гишүүнийг УИХ-ын дарга шүүхэд өгчээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаасан хэмээн гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн тухай түүний өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэв. Нүүрсний хулгайтай холбоотой, мөн хүн амины хэрэгт орооцолдсон байж болзошгүй тухай мэдээллийг гишүүн Б.Энхбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө дэлгэсэн билээ. Мөн одоо болтол уг мэдээллээ няцаагаагүй, баримттай хэмээн хэлж буй. 
2025-10-15