Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар Монгол Улсаас БНХАУ руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэргэнд есөн боодол эд зүйл нууж, хууль бусаар хил давуулахаар завдсан этгээдүүдийг уржигдар 21.00 цагийн орчимд илрүүлжээ. Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчлан шалгахад, 34.2 килограмм буюу 152 ширхэг бөхөнгийн эвэр болох нь тогтоогдож, харьяа байгууллагад шилжүүлсэн байна. Манай улсад 23 мянган тоо толгой бөхөн байдаг гэх судалгаа бий. Монгол бөхөнгийн тархцын 60 орчим хувь нь ГовьАлтайд байдаг бол үлдсэн 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт бий аж.
У.Сүрэн