Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.2, сарын өмнөхөөс 0.6 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Арваннэгдүгээр сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6, үйлчилгээнийх 9.8, хүнсний бүтээгдэхүүн 11.8 хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 8.8, Улаанбаатарт үйлчилгээний бүлгийнх 11.3, хүнснийх нь 12.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Зарим томоохон худалдааны төв, захад борлуулагдаж буй гол нэрийн бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг мөн танилцууллаа. Өнгөрсөн даваа гаргийн байдлаар Улаанбаатарын зарим худалдааны төв, дэлгүүрт хонины мах кг нь 16 800, үхрийнх 20 100, ямааных нь 13 700 орчим төгрөгийн үнэтэй байжээ. Харин нэгдүгээр зэргийн гурил кгыг нь 2490, цагаан будааг 4960, элсэн чихрийг 4950, төмсийг 2760 төгрөгөөр борлуулсан байна.
С.Цэрэн