Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Авлига авах эрсдэл өндөр 50-70 байцаагчийг өөрчилнө

Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ.
2025-12-08

МҮОНРТ-ийн албадан хураамжийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн (МҮОНРТ) үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөрт албадан суулгаж буй зохицуулалт нь хүмүүсийн сонголт, эрх чөлөөг зөрчиж байна гэж иргэн М.Орхон үзэж, үүнийг зогсоох тухай өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ.
2025-12-08

“Татварын өршөөл үзүүлэхгүй”

УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа.
2025-12-08

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга эхэллээ

Ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг тус компанийн үнэт цаасыг зах зээлд гаргахад Монголын ипотекийн корпорац, Улаанбаатар үнэт цаасны бирж, TDB Securities SC зэрэг байгууллага хамтран ажиллажээ.
2025-12-07

Харшийн сүлд модны наадмыг цуцлав

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг харшийн сүлд модны наадмыг энэ жил цуцалж буйгаа Монголын хүүхдийн ордноос мэдэгдэв.
2025-12-07

“Apple” компани ирэх намар “iPhone 18” гар утсаа худалдаанд гаргаж магадгүй

“iPhone” утасны борлуулалт ирэх жил 4.2 хувиар буурна гэв. Тодруулбал, АНУ-ын Массачусеттс мужид төвтэй, технологийн зах зээлийн судалгаа, шинжилгээний IDC байгууллагаас 2026 оны дэлхийн гар утасны борлуулалтын урьдчилсан тайланг танилцуулсан. Үүнд “Apple” компанийн ирэх намар худалдаанд гаргаж магадгүй хэмээх “iPhone Air 2”, “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max”, “iPhone Fold”, “iPhone 18e” загварын талаар дурджээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус компани “iPhone 11”, “11 Pro”, “11 Pro Max”-ийг нэг дор танилцуулснаас хойш нэг загварын олон хувилбарт төдийлөн ач холбогдол өгөөгүй юм. Харин “iPhone 18” нь “Apple”-ийн түүхэн дэх хамгийн жижиг төдийгүй хүчирхэг загвар болж магадгүй талаар тайланд онцолсон байна.
2025-12-06

ДЭМБ-аас жин бууруулах үйлчилгээтэй эмийг анх удаа санал болголоо

ДЭМБ албан ёсны цахим хуудсандаа таргалтын эсрэг буюу жин бууруулах үйлчилгээтэй эмүүдийн хэрэглээтэй холбоотой зөвлөмжүүдийг анх удаа танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татаад байна. Тус байгууллагаас таргалалтыг архаг өвчин хэмээн тодорхойлж, жин хасах үр дүнтэй эмүүдийг зөвлөснөөр улс орнуудын бодлого, эмийн даатгалын хамрах хүрээ, эмнэл зүйн протоколд чухал нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд үзэв.
2025-12-06

Хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан, тооцооллоо хөндлөнгийн байгууллагаар хянуулж хэвшээрэй

Монгол Улсад эдийн засгийн салбар бүрд ногдох хүлэмжийн хийн ялгарлын дата мэдээллийн нэгдсэн сан байхгүй, компаниудад санхүүжилт олгосон харилцагч талууд ч энэ тухай тайлагнадаггүй зэрэг нь тулгамдсан асуудал хэвээр байна.
2025-12-05

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-05

Хүнс, тэжээлийн дэмжлэгийг 4000 төгрөгөөр нэмжээ

Хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмыг өнгөрсөн есдүгээр сард шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Үүний дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний мэдээллийг шинэчлэн боловсруулсан байна.
2025-12-05

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, 2026 онд нийслэлийн төсөвт 4,625.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцоолсон. Ингэхдээ нийслэлээс улсын төсөвт 263.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.
2025-12-05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
2025-12-05

“Лексус” загварын автомашины жолооч гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж, гэмтээжээ

Чингэлтэй дүүргийн нутагт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн байна” гэх дуудлага уржигдар цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад “Лексус” загварын автомашины жолооч явган хүний гарцтай хэсэгт зам хөндлөн гарч байсан хүүхдийг мөргөж, гэмтээсэн байна. Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны Мөрдөн шалгах хэлтэст уг хэргийг шалгаж буй.
2025-12-05

“Сарын хэрэглээний 193 500 тонн шатахуун захиалсан”

Шатахууны хомсдол үүсээд байгаатай холбоотойгоор өчигдөр АМГТГ-аас мэдээлэл өгөв. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг, худалдан авалтын 95 хувь нь ОХУ-д ногддог билээ. Тэгвэл энэ сард АИ-92 авто бензин 62 700, дизелийн түлш 130 000, АИ-95 1560 тонныг худалдан авахаар захиалсан гэнэ.
2025-12-05

Мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хүмүүсийг тагнуулынхан баривчлав

Тагнуулын байгууллагын эх сурвалжууд “Олон жил янз бүрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хүмүүсийг саатуулсан нь үнэн” гэдгийг баталсан юм.
2025-12-05

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцууллаа.
2025-12-05

“Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг өнөөдөр дэлгэнэ

Зүймэл даавуун урлалын төвийг үүсгэн байгуулсны 21 жилийн ойг тохиолдуулан “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд өнөөдөр дэлгэх нь. Хоёр хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд дэлхийд цор ганц, хамгийн том өлзий хээ тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг олны хүртээл болгох юм. Тус өлзий хээг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаач хамтран бүтээжээ.
2025-12-05

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов

Алслагдсан сумдын эмнэлэгт зөөврийн ЭХО, ургийн зүрхний бичлэгийн аппарат олгов
2025-12-05